БНСУ-ын сурвалжлагчид цөмийн туршилтын талбайг хаах арга хэмжээнд оролцоно

2018-05-24 16:09:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8 хүний бүрэлдэхүүнтэй БНСУ-ын  сурвалжилгын баг 24-нд БНАСАУ-ын Пун Геу Ри цөмийн туршилтын талбайд очиж,  Хятад, Орос, Америк, Их Британийн сурвалжлагчтай хамт тус талбайг хаах ёслолд  оролцохоор төлөвлөж байна. 

БНАСАУ Панмүнжомын холбооны  шугамаар БНСУ-ын сурвалжилгын багийн жагсаалтыг хүлээн авч, мөн өдөр  сурвалжилгын багийг засгийн газрын тээврийн онгоцоор Сөүлээс  БНАСАУ-ын  Вонсад  очихыг зөвшөөрсөн гэж 23-нд БНСУ-ын Нэгдлийн яам мэдэгдлээ. 
 
БНСУ-ын  сурвалжлах баг 23-нд Вонсагийн онгоцны буудалд очиж, олон улсын сурвалжилгын  багтай нэгдэв. Энэ бол Солонгосын дайнаас хойш БНСУ-ын засгийн газрын тээврийн  онгоц БНАСАУ руу шууд нисэж буй анхны тохиолдол юм. 

Их уншсан

холбоотой мэдээ