Ангела Меркелийг дагалдан Германы 20 орчим бизснесмэн Хятадад айлчилна

2018-05-24 16:19:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Бээжин хотноо  Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ: ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг дагалдан Германы 20 орчим нэртэй бизнесмэн Хятадад айлчлах гэж  байна. Тэдний удирддаг компаниудын жилийн борлуулалтын хэмжээ 550 тэрбум евро  хүрсэн нь Германы тал Хятадтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа  хөгжүүлэхээр хичээж буйг харуулж байна. Германы канцлер Ангела Меркелийн энэ  удаагийн айлчлал Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үеэр болж байгаагаараа  онцлог юм. Хатагтай Меркель Германы эдийн засгийн төлөөлөгчийн багийг ахлан  Хятадын өөрчлөлт нээлтийн анхны голомт Шэньжэнь хотод айлчлах гэж байгаа нь  Германы тал Хятадын шинэ өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж буйн илрэл юм  гэжээ. 

Гао Фэн: Хоёр орны төрийн тэргүүний удирдлагаар Хятад, Герман  дижитал, шинэ эрчим хүчний автомашин, зохиомол оюун ухаан, жолоочгүй автомашин  зэрэг шинэ салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж  олгож, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа явуулна  гэжээ. Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ