Дайны үр дагаврыг хүлээн авах ёстой гэв

2018-05-24 16:27:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юри Ушаков: Ирээдүйд Орос, Япон гарын үсэг зурж мэдэх энх тайвны гэрээнд, Япон улс дэлхийн II дайны үр дагавар, Курилын арлуудыг ОХУ-д шилжүүлэх хууль ёсны чанарыг хүлээн зөвшөөрснөө тодорхойлох ёстой гэжээ.

Юри Ушаков: 25-26-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путины урилгаар, Японы ерөнхий сайд Абе Шинзо ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцоно. Энэ үеэр Путин, Абе нар энх тайвны гэрээнд гарын үсэг зурах асуудлаар санал бодлоо солилцож магадгүй. Орос, Японы энх тайвны гэрээ дэлхийн II дайны дараах бодит байдалд үндэслэж, Япон улс дэлхийн II дайны үр дагавар, дайны дараах олон улсын гэрээний дагуу Курилын арлуудыг ОХУ-д шилжүүлэн өгөх хууль ёсны чанар, мөн дайны дараагаас өнөөг хүртэл ОХУ-ын эдгээр арал дахь бүрэн эрх зэргийг хүлээн зөвшөөрөхөө тодорхойлох ёстой хэмээн Оросын тал үзэж байна гэжээ.

Курилын арлууд Оросын Алс Дорнод дахь Камчатка болон Японы Хоккайдо арлын хооронд оршдог. Арлуудын өмнө биеийн Хабомай, Шикотан, Кунашир, Еторофу зэрэг дөрвөн арлыг Оросууд Курилын арлууд, Япон Хойд биеийн дөрвөн арал хэмээн нэрлэдэг. Дэлхийн II дайн дууссаны дараа, дээрх дөрвөн арлыг Оросын тал эзэмшиж байсан юм. Японы тал Курилын арлуудыг буцааж өгөхийг шаардаж буй нь дэлхийн II дайны ялагдлын үр дагаврыг шинээр тодорхойлохыг шаардаж буй хэрэг хэмээн Оросын тал үзэж байна. Санал зөрөлдөөн ноцтой байгаа учир, хоёр орон өнөөг хүртэл энх тайвны гэрээ байгуулж чадаагүй юм.
 

Их уншсан

холбоотой мэдээ