Бэйдөү систем дэлхийн сүлжээ бүрдүүлэх шинэ эринд орлоо

2018-05-24 16:31:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бэйдөү систем дэлхийн сүлжээ  бүрдүүлэх шинэ эринд орлоо

23-нд Харбинь хотноо "Байрлал, эрчимжсэн эрин  үе" сэдвийн хүрээн дэх Хятадын хиймэл дагуулын хөтөч системийн эрдэм  шинжилгээний жил тутмын XI хурал боллоо. Хятад улс Бэйдөү системийн дэлхийн  сүлжээ бүрдүүлэх зорилгоор Бэйдөү-3 хөтөч системийн 8 хиймэл дагуулыг амжилттай  хөөргөж, дэлхийн сүлжээ бүрдүүлэх шинэ эрин үед орсон бөгөөд хэрэглээний аж  үйлдвэрийн иж бүрэн гинжин холбоос бүрдүүлсэн юм. Тус хуралд оролцсон Америк  зэрэг орны төлөөлөгчид Хятад улстай хамтран ажиллаж, хиймэл дагуулын дэлхийн  хөтөч сүлжээний хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.Хятадын хиймэл дагуулын хөтөч системийн  хяналт удирдлагын албаны тамгын газрын дарга Рань Чэнчи Хятадын хиймэл дагуулын  хөтөч системийн эрдэм шинжилгээний жил тутмын XI хурлын нээлтийн арга хэмжээнд  тавьсан илтгэлдээ: Хятадын хиймэл дагуулын хөтөч систем 2012 онд ашиглалтад  орсноос хойш үйл ажиллагаа нь хэвийн, тогтвортой байгаа төдийгүй хүчин чадал нь  улам өсөн нэмэгдэж буйг онцлон дурджээ. Тэрээр хэлэхдээ:"Бэйдөү-2 систем ашиглалтад ороод 5 жил гаруй  боллоо. Үйл ажиллагаа нь тогтвортой, найдвартай, байрлал тогтоох чадвар нь 10  метр байсан бол одоо 6 метр болсон. Үйлчилгээнд ямар ч доголдол гараагүй. Ирэх 2  жил Бэйдөү-2 системийн 2 хиймэл дагуул хөөргөж, үйлчилгээний хүчин чадлыг нь  улам сайжруулна” гэжээ.   Рань Чэнчи: Бэйдөү-2-той харьцуулбал Бэйдөү-3  навигацын хиймэл дагуулд гараг хоорондын холбооны зам, дэлхийн хэмжээний хайлт,  аврах зэрэг шинэ чадавх нэмэгдэж, замыг хөтлөх илүү оновчтой мэдээллээр хангах  болсон. Одоо Бэйдөү-3 иж бүрэн 8 хиймэл дагуул хөөргөж систем байгуулж, сүлжээг  бүрдүүлэх шинэ эрин үед орлоо. 

Бэйдөү систем дэлхийн сүлжээ  бүрдүүлэх шинэ эринд орлоо

"2017 оны 11, 2018 оны 1, 2,  3-р сард 4 ээлж бүхий Бэйдөү-3 нь 8 хиймэл дагуул хөөргөж, Бэйдөү системийн  сүлжээний бүтээн байгуулалт түргэн замналдаа орсон юм. Одоо сүлжээний хиймэл  дагуулыг тойрог замд нь шинжилгээ хийж, системийн нэгдэл, хүчин чадалд үнэлгээ  хийж байна. Шинжилгээний эхний үр дүнгээр хиймэл дагуулын хүчин чадал сайн, олон  үзүүлэлт нь шаардлага хангасан" гэжээ.

Бэйдөү системийн өндөр  хурдтай хөгжлийг дагалдан Хятадын  Бэйдөү хэрэглээний үйлдвэрлэлийн иж бүрэн  гинжин хэлхээ бүрдүүлж, нийгмийг аюулаас хамгаалах, зам харилцаа, загасны аж  ахуй, цахилгаан эрчим хүч, ойн аж ахуй, гамшгийг бууруулах зэрэг салбарт  өргөнөөр ашиглаж байна. 

Бэйдөү систем дэлхийн сүлжээ  бүрдүүлэх шинэ эринд орлоо

Төлөвлөгөөний дагуу, энэ оны сүүлчээр  Хятад улс Бэйдөү-3-ын үндсэн системийг бүрдүүлж, "Нэг бүс нэг зам"-ын орнуудад  үйлчилнэ. 2020 онд дэлхийн дээд зэрэглэлийн Бэйдөү-3 систем байгуулж, дэлхийн  хэмжээнд үйлчилгээ үзүүлнэ. 2035 онд Бэйдөүгээр төв болгосон байршил тогтоох,  зам хөтлөх ерөнхийлсөн систем байгуулна. Энэ нь дэлхийн дээд зэрэглэлийн Бэйдөү  системийн баримталсаар ирсэн хөгжлийн үндсэн зорилго, үзэл баримтлал юм гэж  Хятадын хиймэл дагуулын навигацын системийн зөвлөлийн дарга Ван Ли танилцуулсан  юм. .       

Бэйдөү систем дэлхийн сүлжээ  бүрдүүлэх шинэ эринд орлоо

Энэ нь дэлхийн дээд түвшинд хүрч  чадлаа. Нэгд, үйлчилгээ сайтай, өндөр нарийвчлалтай, тогтвортой, найдвартай  учраас хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн. Хоёрт, Хятадад үйлдвэрлэсэн, бие даасан  инновац, бие даасан хяналттай тул бие даасан үйлдвэрлэлээ бий болгосон. Гуравт,  дэлхийд нэгдэн орж, олон улсын стандартыг ашиглан, олон улстай хамтын ажиллагаа  явуулж, олон улсын зах зээлд үйлчлэх болсон явдал юм гэжээ.   Хятадын Бэйдөү бол дэлхийн Бэйдөү. Одоогоор  Хятадын Бэйдөү хиймэл дагуулын навигацын систем улсаасаа гарч, дэлхийд нэгдэн  орох зам руу хурдтай ахиж байна. Хятадын Бэйдөү хиймэл дагуул АНУ, ОХУ-ын  холбогдох навигацын системтэй тохиромжтой, харилцан үйл ажиллагаа явуулах  хамтарсан мэдэгдэлд тус тус гарын үсэг зурсан юм. Энэ нь илүү үр өгөөжтэй,  дэлхийн хэрэглэгчидтэй хуваалцаж болохуйц өндөр үр ашиг, найдвартай үйлчилгээг  үзүүлэхийн тулд Хятадын оруулж буй хувь нэмэр юм. АНУ-ын Төрийн департаментын  Орон зай, дээд технологийн албаны орлогч дарга Дэвид Кона хэлэхдээ: Энэхүү алхам  дэлхий нийтийн хиймэл дагуулын навигацын хөгжлийг дэмжих болно гэжээ. Тэрээр  хэлсэн үгэндээ:   “2017 оны 11-р сард иргэний хэрэглээний,  тохиромжтой, харилцан үйл ажиллагаа явуулах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг  зурсандаа бид баяртай байна. Бид Хятадтай идэвхтэй хамтран ажиллаж, тохиромжтой,  харилцан үйл ажиллагаа явуулах хүрээнд хоёр тал, олон талын хамтын ажиллагаа  өрнүүлж, дэлхийн хиймэл дагуулын навигацын системийн хөгжлийг дэмжихийг хүсэж  байна” гэжээ.                 

Их уншсан

холбоотой мэдээ