“Нэг бүс нэг зам” санаачилга Европын интеграцчилалыг ахиулна

Уртнасан 2018-05-24 16:32:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 23-нд, Брюссельд Хятадаас Европын холбоонд суугаа элчин төлөөлөгчдийн дарга Жан Мин: Хөгжлөөр гол чиг хандлага болгосон “Нэг бүс нэг зам” санаачилга олон улсын эдийн засагт хамтын ажиллагааны бат бэх суурь, төслийн дэмжлэг, механизмын холбоос бий болгож, олон улсын хамтын ажиллагааны найдвартай байдал, уялдааг нэмэгдүүлэх юм. “Нэг бүс нэг зам”-ын хэрэгжилт Европын интеграцчилалыг ахиулахаас биш хойш татахгүй гэжээ. Энэ тухай ХОУР-гоос Европын холбооны төвд суугаа сэтгүүлч Ши Жихуны ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хятадаас Европын холбоонд суугаа элчин төлөөлөгчид болон Европын Бизнесийн дээд хэмжээний уулзалтаас хамтран зохион байгуулсан Хятад, Европын “Нэг бүс нэг зам” хэлэлцээ Эгмонтын ордонд болсон байна. Жан Мин сайд илтгэлдээ: “Нэг бүс нэг зам” санаачилга Европын хөгжлийн стратегитай урагштай холбогдож, Хятад улс Европын холбооны гишүүн 11 оронтой засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Дэд бүтэц, ложистик, боомт, цахим бизнес, банк санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл урагштай хэрэгжиж байна. Алдагдалтай ажиллаж байсан Сербийн төмрийн үйлдвэрийг Хятадын компанид нийлүүлснээс хойш жил хүрэхгүй хугацаанд ашигтай ажиллан, Грекийн Пираеус боомт Европын том усан боомтуудын эгнээнд дахин орж, Хятад, Франц хамтран Англид цөмийн цахилгаан станц байгуулж буй нь гурван талт хамтын ажиллагааны жишиг төсөл боллоо. Ноднин Хятадаас Европ хүрэх галт тэрэг 3673 удаа аялж, Европын 13 орны 36 хотод очсон нь өмнөх 6 жилийн нийлбэртэй тэнцсэн үзүүлэлт юм гэжээ.

“Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааг улам баялаг, илүү их ашиг тустай болгох талаар Жан Мин санаачилга дэвшүүлжээ. Тэрээр: Хятад, Европ хамтдаа олон улсын хамтын ажиллагааг улам найдвартай болгож, “Нэг бүс нэг зам” хамтын хүчин зүтгэлээр дэлхийн болон Европын энх тайван, хөгжлийг ахиулах тогтворжуулагч болгох нь зүйтэй гэжээ.

“Хөгжлөөр гол чиг хандлага болгосон “Нэг бүс нэг зам” нь дэлхийн эдийн засгийн хөгжилд хамтын ажиллагааны бат суурь тавихын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны найдвартай чанар, уялдааг нэмэгдүүлнэ. Нэг бүс нэг зам санаачилга энх тайван, хөгжил, тогтвортой байдлыг ахиулах зорилготой. Энэ нь Европ тив улам тэнцвэртэй хөгжихөд тустай, Европын интеграцчилалын үйл явцад ашигтай юм.”

Жан Мин сайд: Хятад, Европ хамтдаа дүрэм журамд суурилсан нээлттэй хамтын ажиллагаагаа ахиулах ёстой. Өөр өөр улс орнууд эдийн засгийн хөгжлийн өөр өөр шатанд байгаа. Бодит хамтын ажиллагаанд өөр өөр арга барил, хэрэгцээ шаардлагатай байдгийг бид олон жилийн хамтын ажиллагаанаас ойлгосон. Бид цаашид өөр өөр стандарт, дүрэм тогтоол бүхий яриа хэлэлцээ, харилцаа солилцоог нэмэгдүүлж, дүрэм тогтоолд суурилсан, тухайн нутагт зохицох, алс хэтийн тогтвортой хөгжилд нийцэх хамтын ажиллагааны хэлбэр, арга туршлагыг эрэлхийлэх ёстой гэжээ.

Тэрээр: Хятад, Европ хамтдаа харилцан нөхөх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Европын холбооноос Хятадад оруулсан хөрөнгө оруулалт Европын холбооны гадаад хөрөнгө оруулалтын ердөө 4 хувийг эзэлж, Хятадын хөрөнгө оруулалт мөн Европын холбооны татсан гадаадын хөрөнгө оруулалтын 2 хувийг эзэлж байна. Энэ нь хоёр талын эдийн засгийн хэмжээтэй нийцэхгүй. Хоёр тал “Хятад, Европын хамтын ажиллагаа 2020 стратеги төлөвлөлт”-ийг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт ахиц гаргах нь зүйтэй. Хоёр тал “Нэг бүс нэг зам”-аар боломж болгож, гурван талт зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, давуу талаа нөхөж, хамтын ажиллагааны улам их орон зай гаргах ёстой гэжээ.

Европын парламентын дэд дарга Димитрий Пападимулс хэлсэн үгэндээ: Хятад, Европын холбоо тогтвортой хөгжил, худалдаа хөрөнгө оруулалт, уур амьсгалын дулаарал, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал зэрэг үйл хэргийн талаар нягт хамтран ажиллаж байгаа тул энэ удаагийн хурал чухал үед болж байна гэжээ. Тэрээр “Нэг бүс нэг зам” санаачилгын тухайн хэлсэн үгэндээ:

“Нэг бүс нэг зам санаачилга Европын холбоо, Хятад улсын аль алинд нь ашигтай, түүнд оролцогч бүх оронд тустай. Европын холбоо болон Хятад улс хамтын дүрэм тогтоолыг мөрдөн найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж буйд баяртай байна. Үүнд гуравдагч орны төсөлд оролцож, Нэг бүс нэг зам болон Европын дэд бүтцийн түншлэлийн арга хэмжээний хамтын ажиллагааны үүрэг гүйцэтгэх, Европын холбоо ба Хятадын дэд бүтцийн түншлэлийг эрэлхийлэл хийх явдал багтаж байна.”

Өнөөгийн даяаршлын нөхцөлд Европын холбоо, Хятад улс нягт хамтран ажиллах нь цорын ганц зөв арга зам юм. Тодорхойгүй сорилтын эсрэг хоёр тал юуны өмнө үйл ажиллагааны үр ашигтай индэр гаргаж, засгийн газар хоорондын, компани хоорондын олон шатны хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй гэж Пападимулс хэлсэн байна.

Тус арга хэмжээнд Олон улсын эрчим хүчний форумын нарийн бичгийн дарга Сүнь Шяньшэн, Олон улсын эрчим хүчний дүрмийн нарийн бичгийн дарга Урбан Руснак нар тус тус илтгэл тавьжээ. Сүнь Шяньшэн илтгэлдээ: Олон улсын эрчим хүчний өөрлчөлт шинэчлэл, уур амьсгалын дулаарлын талаар цаашид ч удирдах үүрэг гүйцэтгэхийг Европын холбоонд уриалсан бол Урбан Руснак: Олон улсын эрчим хүчний дүрмийн байгууллагад Хятад улс эртхэн нэгдэн орохыг хүссэн байна.

“Нэг бүс нэг зам” Хятад, Европын яриа хэлцэлд, “тогтвортой дэд бүтэц ба дэд бүтцийн түншлэл”, “Нэг бүс нэг замын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа ба санхүүгийн уялдаа” хоёр сэдвээр тус тус судлан ярилцжээ. Тус хуралд Европын холбоо ба түүний гишүүн орнуудын засгийн газрын холбогдох байгууллагуудын албан тушаалтан, компани, банк санхүүгийн байгууллага, боомт, мөн олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ