Азийн банкны удирдлагуудын XIX уулзалт болов

2018-05-24 17:31:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Азийн  банкны удирдлагуудын XIX уулзалт болов

ХОУР-гийн  мэдээ: 24-нд Бээжин хотноо, 2018 оны "Ирээдүйн банк санхүүгийн асуудлаарх дээд  уулзалт буюу Азийн банкны удирдлагуудын XIX уулзалт"-ын нээлтийн арга хэмжээ  болж, 30 гаруй улс орны хяналт удирдлага, банк санхүү, банк санхүүгийн бус  салбарын мөнгөн гүйлгээний байгууллага, шинжлэх ухаан технологийн компанийн 1500  гаруй өндөр албан тушаалтан оролцлоо.

Бээжин  хотын захиргааны нарийн бичгийн дэд дарга Хань Гэн хурлыг нээж хэлсэн үгэндээ:  Гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадын зах зээлд орох хамгийн тохиромжтой цаг үе  одоо тохиож байна. Хятад орон хэрэглээний асар том зах зээл, нээлттэй байдлаа  өргөтгөх уудам орон зайтай гэжээ.

Энэ  удаагийн хуралд: Дижитал эдийн засгийг удирдах эрч хүч, дэлхийн арилжааны журмыг  шинэчлэх, интернет сүлжээний аюулгүй байдал, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн  байгуулалт зэрэг өөрчлөлт ихтэй дөрвөн том салбарт анхаарал хандуулж, мөн  дэлхийн эдийн засгийн дижитал өөрчлөлт шинэчлэл, шилдэг технологийг банк  санхүүгийн салбарт ашиглах, банкны дижитал талбар байгуулах зэрэг асуудлыг  судлан ярилцаж, шинэ аж үйлдвэрт хөрөнгө оруулах, банк санхүүгийн их өгөгдөл,  зохиомол оюун ухаан зэрэг гадаад дотоодын сонирхол татсан зүйлсийн тухай судлан  ярилцсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ