Америк авто машины импортын гаалийн татвараа нэмэхээр зэхэж байна

2018-05-24 19:25:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк 232-р тоот шалгалтыг эхлүүлж импортын авто машинаас гаалийн татвар нэмж авахаар бэлтгэж байгаа талаар Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 24-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын тал Америкийн шалгалтын ахицыг нягт анхаарч өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг эрс хамгаалах болно гэжээ.

Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Лү Кан хэлэхдээ, Хятадын тал Америк үндэсний аюулгүй байдлын заалтаа хэтрүүлэн хэрэглэхийг эсэргүүцэж байна. Энэ нь олон талт худалдааны тогтолцоог ноцтой эвдэж, олон улсын худалдааны хэвийн дэг журмыг эвдэх болон. Бид байдлыг нягт ширтэн анхаарч, үүнээс болох үр дагаварт бүх талын үнэлгээ хийх болно. Хятадын тал өөрийн хууль ёсны эрх ашгаа эрс хамгаалах болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ