Ши Жиньпин Германы канцлер Меркелтэй уулзлаа

2018-05-24 21:31:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Германы канцлер Меркелтэй уулзлаа

Хятад улсын дарга Ши Жиньпин 24-нд ардын их хурлын ордонд Германы канцлер  Меркелтэй уулзлаа.

Ши Жиньпин Меркелын  Хятадад 11 дахь удаагаа айлчилж байгаад баяр хүргээд, Меркелын Хятад Германы  харилцааг дээд хэмжээнд чухалчилж байдгийг сайшаалаа. Тэр хэлэхдээ, 2014 онд  Хятад Герман иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос нааш хоёр орны  харилцаа ихээхэн хөгжиж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжиж гүнзгийрэн урьд  байгаагүй тэвшинд хүрлээ. Хятадын тал Германы талтай хамтаар хоёр талын  харилцааг тасралтгүй шинэ шатанд хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.  

Ши Жиньпин цохон  тэмдэглэхдээ, Хятад Герман хоёр орон хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх үлгэр  жишээ болох ёстой, Хятад Европын харилцааны хөтлөн дагуулагч, шинэ хэлбэрийн  олон улсын харилцааны ахиулагч, үзэл ухамсрын ялгаа зөрөөг давсан хамтран  ажиллагч байх ёстой. Энэ нь хоёр талын дараачийн алхамд хоёр орны харилцааг  ахиулахын гол чиглэл байх ёстой. Хятадын тал Германы талын нэг бүс нэг замын  санаачлагыг дэмжиж байгааг сайшааж, Германы аж ахуйн нэгжүүд нэг бүс нэг замын  байгуулалтад идэвхтэй оролцохыг дэмжиж байна гэжээ.

Меркел хэлэхдээ, Германы  Канцлерээр улиран сонгогдсоныхоо дараа Хятадад айлчилж байгаадаа баяртай байна.  Би Ши Жиньпин даргын Герман Хятадын харилцаанд өгсөн үнэлгээг сайшааж байна.  Хятад улс бол олон улсын хамтын нийгэмлэгийн чухал бүрэлдэхүүн, Германы  худалдааны чухал түнш юм. Герман Хятадын харилцаа шинэ цаг эринд орсон, Герман  Хятад улс нээлттэй байдлаа өргөтгөж байгаа шинэ боломжийг барьж, Герман Хятадын  худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөтгөж, соёлын солилцоог  өргөтгөхөд бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ