ШХАБ-ын гишүүн орнуудын дээд шүүхийн дарга нарын XIII хуралд баяр хүргэв

2018-05-25 16:14:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын  гишүүн орнуудын дээд шүүхийн дарга нарын XIII хуралд баяр  хүргэв

Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд Бээжин хотноо, ШХАБ-ын  гишүүн орнуудын дээд шүүхийн дарга нарын XIII хурал нээгдэв. Хятад улсын дарга  Ши Жиньпин цахилгаан илгээж, хурал нээгдсэнд баяр  хүргэжээ.

Ши Жиньпин: ШХАБ-ын гишүүн орнуудын дээд шүүхийн дарга  нарын хурал тус байгууллагын хууль эрхзүйн хамтын ажиллагааны чухал механизмын  хувьд гишүүн орнуудын хууль эрх зүйн бүтээн байгуулалтын үзэл баримтлал,  тогтолцооны талын харилцаа холбоог эрчимжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна  гэжээ.

Ши Жиньпин: Одоо Хятад улс Хятадын онцлогтой социалист  хуулийн засаглалын тогтолцоо байгуулж, улс орныг бүх талаар хуулиар засахыг  ахиулан, хуулийн засаглалыг баримталж, засгийн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлэх,  засаг захиргааны ажлыг хуулийн дагуу гүйцэтгэхэд түлхэц өгч, хуулийн засаглалтай  улс орон, хуулийн засаглалтай засаг захиргаа, хуулийн засаглалтай нийгмийг  нэгдсэн журмаар бүтээн байгуулахыг баримтлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хууль  тогтоох, хуулийг заавал мөрдөх, хууль эрхзүйг шударгаар хэрэгжүүлэх, нийт иргэд  хуулиа мөрдөхийг бүх талаар ахиулж, хуульчилсан, олон улсын хэмжээнд хөгжсөн,  арилжааны хялбар орчин бүрдүүлж, социалист хуулийн засаглалтай орныг бүтээн  байгуулах юм. Холбогдох талууд ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа  гүнзгийрүүлж, гэмт хэрэгт улам хүчтэй цохилт өгч, зөрчил маргааныг арилган, "Нэг  бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулж, тус байгууллагын бүсийн хөгжилд  хуулийн таатай орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна  гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ