ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт Чиндаод болно

Уртнасан 2018-05-28 10:55:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн,  ГХЯ-ны сайд Ван И: ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал 6-р сарын 9, 10-нд Чиндао хотноо нээгдэнэ. Хятад улсын дарга Ши Жиньпин  хурлыг даргалж, холбогдох үйл ажиллагаанд оролцоно. ШХАБ-ын  гишүүн 8, ажиглагч 4 орны төрийн тэргүүн буюу засгийн газрын тэргүүн, мөн олон улсын холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцоно гэжээ.

Ван И: Энэ удаагийн  хурал бол ШХАБ гишүүний өргөтгөл хийсний дараах төрийн тэргүүн нарын зөвлөлийн анхны хурал юм. Энэ хугацаанд талууд харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх  тэгш, зөвшилцөх, олон талт соёл иргэншлийг харилцан хүндэтгэх, хамтдаа хөгжихийг эрэлхийлэхээр гол болгосон "Шанхайн үзэл санаа"-г үргэлжлүүлэн хөгжүүлж, түүхийн шинэ боломж нөхцөлд аюулгүйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хөгжлийн стратегийн холболтоо нэмэгдүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа урагшлуулах  зэрэг сэдвээр ярилцаж, ШХАБ-ын ирээдүйн хөгжилд бүх талын, зүг чиг, арга зам,  тодорхой төлөвлөгөө гаргах болно. Хурлаар "Чиндаогийн тунхаг"-ийг нийтэлнэ  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ