ШХАБ-ын хөгжлийг бүх талаар төлөвлөж, тодорхой чиглэл, зам бүхий төлөвлөгөө гаргана

2018-05-30 10:47:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд хийлгэсэн гадаад дотоодын сэтгүүлчдэд мэдээ нийтлэх хуралд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И: 6-р сарын 9, 10-нд Хятадын Шаньдун мужийн Чиндао хотод ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал болно. Хурлыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргална. Хуралд ШХАБ-ын гишүүн 8, ажиглагч 4 орны удирдагчид, мөн олон улсын холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцоно гэжээ. 

Ван И: Чиндаогийн хурлаар талууд "Шанхайн үзэл баримтлал"-ын дагуу түүхэн шинэ нөхцөлд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хөгжлийн стратегиа уялдуулах, бүтээлч хамтын ажиллагаагаа ахиулах зэрэг сэдвээр ярилцаж, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийг бүх талаар төлөвлөн, тодорхой чиглэл, зам бүхий төлөвлөгөө гаргана. Энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин дарга бусад гишүүн орны удирдагчдын хамт "Чиндаогийн тунхаг"-т гарын үсэг зурж, эв санааг нэгтгэхэд тус дөхөм үзүүлэх шинэ нийтлэг ойлголтод хүрнэ гэжээ. 

Ван И: Уулзалтын үеэр "Чиндаогийн тунхаг" нийтэлж, ШХАБ-ын 17 жилийн хөгжлийг дүгнэн, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш зөвшилцсөн, олон төрлийн соёлоо харилцан хүндэтгэсэн, өнөөгийн ээдрээтэй байдлыг хамтдаа даван туулах үзэл баримтлалын дагуу хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоох зэрэг асуудлаар ярилцаж, гишүүн орнуудын эв нэгдэл, харилцан итгэлцлийг дээшлүүлэн, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн үндэс суурийг бэхжүүлнэ гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн дээд уулзалт "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-ний ирэх 5 жилийн хөтөлбөр, терроризм, хагалан бутаргах хүчин, хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх ирэх 3 жилийн хамтын ажиллагааны хөтөлбөр, гааль, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагааны олон баримт бичгийг батлах юм. 

Ван И: Чиндаогийн дээд уулзалтаар дэлхийн засаглалыг боловсронгуй болгох, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлаар дуу нэгтэй байж, инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй хөгжлийн үзэл баримтлалыг санаачлан, гишүүн орнуудад хөгжлийн сайн сайхан гадаад орчин бий болгохын төлөө хичээх юм. Талууд хөгжлийн стратегиа уялдуулж, хамтын хөгжлийн хөдөлгөгч хүч бий болгон, ялангуяа "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг бүхэлд нь дээшлүүлнэ. Энэ удаагийн дээд уулзалтаар ШХАБ-ын хөгжлийг бүх талаар төлөвлөн, тодорхой чиглэл, зам бүхий төлөвлөгөө гаргахыг хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ