Ли Кэчян Хятадын хоёр академийн академичдын хуралд үг хэлэв

2018-05-31 10:50:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Хятадын хоёр академийн академичдын хуралд үг хэлэв

5-р сарын 29-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын   гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадын ШУА, Хятадын Инженерийн   Академийн академичдын хуралд: Хятад улс өөрчлөлт нээлтийг бүх талаар   гүнзгийрүүлж, зах зээлийн эрч хүчээ идэвхжүүлэн, дотоод эрэлтийг нэмэгдүүлж,   дотоод нөөцөө ашиглан, эдийн засаг, нийгмийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах   хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян Хятадын хоёр академийн академичдын хуралд үг хэлэв

Ли Кэчян: Энэ онд, Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө   хадгалж, ДНБ-ний өсөлтийн түвшин 11 улирал дараалан 6.7-6.9 хувийн хооронд   тогтвортой байж, хот суурины шинээр нэмэгдсэн ажил эрхлэлт ноднин жилийн мөн   үеэс илүү гарч, аж ахуйн нэгжүүдийн ашиг, санхүүгийн орлого хоёр оронтой тоогоор   нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч Хятад улс социализмын анхан шатан   дахь дэлхийн хөгжиж буй хамгийн том орон байгаа бөгөөд эдийн засгийн хөгжлийн   гадаад орчин ээдрээтэй, тоторхойгүй байдлыг бий болгон, дотоодод урт хугацаанд   хуримтлагдсан зөрчил, шинэ сорилт их байна. Бид Ши Жиньпиний шинэ эриний Хятадын   онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, намын XIX их хурлын үзэл   санааг бүх талаар хэрэгжүүлэн, хөгжлийг чухал зорилтоо болгож, хөгжлийн шинэ   үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. 

Ли Кэчян Хятадын хоёр академийн академичдын хуралд үг хэлэв

Хүний нөөц, боловсон хүчин   бол Хятадын хөгжлийн хамгийн гол давуу тал юм. Их дээд сургууль төгсөгч,   тариачдыг ажлаар хангах ажлыг сайтар хийх хэрэгтэй. Боловсрлыг эн тэргүүнд   тавьж, боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, өндөр чанартай   хөгжлийн шаардлагыг хангасан шинжлэх ухаан, судалгааны чадварлаг боловсон хүчин,   үйлдвэрлэлийн ажилтан бэлтгэх зэрэг арга барилаар чадварлаг боловсон хүчний   нөөцийг бэлтгэх хэрэгтэй хэмээн Ли Кэчян онцолжээ.

Ли Кэчян Хятадын хоёр академийн академичдын хуралд үг хэлэв

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ