ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхны чуулга уулзалтад баярын захидал илгээв

2018-06-01 14:51:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6-р сарын 1-нд Бээжин хотноо болж буй  ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхны чуулга уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин  баярын захидал илгээв. Тэрээр баярын захидалдаа: ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхны  чуулга уулзалтын нээлтэд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Алс холоос ирсэн олон орны  хэвлэл мэдээллийн төлөөлөгч, найз нөхөд та бүхэн тавтай морилно уу  гэжээ.

Дэлхий дахинд хэвлэл мэдээллийн салбар хурдтай хөгжиж, тус  салбарынхан олон орны ард иргэдийн сэтгэлийг холбоход маш чухал үүрэг гүйцэтгэж  байна. Би хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг ахиулах зорилгоор нэг жилийн  өмнө ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхны чуулга уулзалтыг зохион байгуулах  санаачилга гаргасан юм. Энэ уулзалт хэвлэл мэдээллийн салбарынхан зохион  байгуулах хүчин чадлаа нэгтгэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна  гэжээ.

Тэрээр: Хэвлэл мэдээллийн салбарынхан ШХАБ-ын гишүүн орнууд  хоорондын солилцоо, хамтын ажиллагаа, ард иргэдийн сэтгэлийг холбох чухал гүүр  учраас "Шанхайн үзэл баримтлал"-ын ухуулагч, ажил хэрэгч хамтын ажиллагааг  бүтээгч, иргэдийн найрсаг харилцааг түгээн дэлгэрүүлэгч болохоор хичээн зүтгэх  хэрэгтэй. Хятадын тал ШХАБ-ын хөгжлийг эрс дэмжиж, талуудтай нэгэн зүг хамтдаа  замнахад бэлэн байна. Мөн бүс нутгийн хувь заяаны хамтын цогц байгуулж, хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулна. ШХАБ-ын хэвлэл  мэдээллийн анхны чуулга уулзалтад өндөр амжилт хүсье гэжээ.      Далайнтуяа



 

Их уншсан

холбоотой мэдээ