ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхдагч дээд уулзалт болж байна

2018-06-01 20:16:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхдагч дээд уулзалт болж байна

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газрын зохион байгуулсан ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхдагч дээд уулзалт 6-р сарын 1-нд Бээжинд нээгдлээ. ХКН-ын Төв хорооны УТЗЗ-ийн гишүүн,  ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дарга Хуан Күнмин нээлтийн ёслол дээр Ши Жиньпин даргын баярын захиаг уншиж, үг хэлжээ.

Дээд уулзалт “Шанхайн хамтын ажиллагааны үзэл баримтлал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ цаг үе” гэх агуулгаар зохиогдож, “ ШХАБ-ын хэвлэл мэдээллийн анхдагч дээд уулзалтын хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх уриа”-г нийтэлж, хэвлэл мэдээллийн байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны гэрээ болон санамж бичгүүдийг баталжээ. ШХАБ-ын гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн газар болон гол хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагатан, холбогдох байгууллагын төлөөлөгч нийт 260 гаруй хүн уулзалтад оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ