​ШХАБ-ын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа "Шанхайн үзэл санаа"-г уламжлан түгээнэ

2018-06-02 16:11:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6-р сарын 1-нд Бээжин хонтоо, Шанхайн  хамтын ажиллагааны байгууллагын хэвлэл мэдээллийн салбарын анхдагч дээд  уулзалт нээгдэж, хуралд оролцсон хүмүүс “Шанхайн үзэл санааг  дэлгэрүүлж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны шинэ эринийг эхлүүлье”  уриан дор санал бодлоо солилцож, тус уулзалтаар шинэ гараа болгон, “Шанхайн үзэл  санаа”-г уламжлан дэлгэрүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн,  аюулгүй тогтвортой, хөгжин цэцэглэсэн ШХАБ-ын гэр орныг бүтээн байгуулахад шинэ  хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдсэн байна.

ШХАБ-ын улс орнуудын хэвлэл мэдээллийнхэн “Шанхайн үзэл санаа”-ны  тугийг өндөр мандуулж, энх тайван тогтвортой байдлыг хамгаалах уриа дууг хамт  түгээж, ШХАБ-ын хөгжилд ашигтай сайн сайхан мэдээллийн орчин, мэдээлэл түгээх  дэг журмыг бий болгож, бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг хамтран  дэмжиж, ШХАБ-ын хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоох ёстой гэж хуралд оролцсон  төлөөлөгчид санал нэгтэй илэрхийлсэн байна.

Хуралд оролцсон гадаад дотоодын 110 гаруй хэвлэл мэдээллийнхэн  “Хэвлэл мэдээллийн солилцоо хамтын ажиллагааг чангатгах тухай ШХАБ-ын хэвлэл  мэдээллийн салбарын анхны дээд уулзалтаас гаргасан санаачилга” нийтэлжээ.  Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба зарим гишүүн орны засгийн газрын  хэвлэлийн байгууллагатай хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны 3 санамж бичигт  гарын үсэг зурж, гадаад дотоодын хэвлэлийн байгууллагууд солилцоо хамтын  ажиллагааны нийт 15 гэрээг байгуулсан юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ