ШХАБ-ын гишүүн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны онцлох зүйл

2018-06-03 16:27:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын  гишүүн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны онцлох зүйл
ШХАБ 17 жилийн турш бэрхшээлтэй замналыг туулж, эхлээд бүс  нутгийн аюулгүй, энх тайван, тогтвортой байдалд анхаарал хандуулж байсан бол  одоо улс төр, эдийн засаг, соёлын салбарт нягт хамтран ажилласан, бүс нутгийн  шинжтэй олон талт хамтын ажиллагааны байгууллага болон хөгжжээ. Ялангуяа эрчим  хүчний салбар, ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагаа илүү онцлох тал  болж байна. 
Бүс нутгийн эрчим  хүчний хамтын ажиллагаа улам эрчимжиж байна
ОХУ, Төв Азийн  бүс нутгийн нефть, хий олборлолт нэмэгдэж, чухал байр суурь эзэлж байгаа бол  Хятад, Энэтхэгийн эрчим хүчний хэрэглээ байнга нэмэгдэж, олон улсын эрчим хүчний  үйлдвэрлэл хэрэглээнд гарч буй өөрчлөлт ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын  ажиллагааг илүү нягтруулж чадсан байна. 
Шинэ эрчим хүчний  хамтын ажиллагаа улам өрнөж байна

ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд “Парисын хэлэлцээр”-т  оролцож, эрчим хүчний шинэчлэлийг дээшлүүлэх талаар, тодорхой зорилго тавьж,  ногоон эрчим хүч, нүүрстөрөгч бага ялгаруулах ажлыг ахиулж, шинэ эрчим хүчийг  хөгжүүлэн, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах замаар хөгжих чиг хандлагатай  боллоо.  
Эрчим хүчний  хамтын ажиллагааны шинэ механизм бий болгож байна 
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өнөөгийн олон  улсын эрчим хүчний засаглалын тогтолцоо ихэвчлэн хөгжсөн эдийн засгийн цогц руу  чиглэдэг учраас ОХУ, Төв Ази зэрэг эрчим хүч экспортлогч орнууд, Хятад, Энэтхэг  зэрэг эрчим хүч импортлогч улс орнуудад ашиггүй юм. ШХАБ, "Нэг бүс нэг зам"  санаачилгын хүрээнд, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны индэр, механизм  байгуулах нь дэлхийн эрчим хүчний засаглалыг сайжруулах, бүс нутгийн эдийн  засгийн хөгжилд ашигтай юм.


 

Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ