Ван И Сергей Лавровтой уулзав

Уртнасан 2018-06-04 09:51:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Орон  нутгийн цагаар 6-р сарын 3-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын албан ёсны уулзалтад оролцох  үедээ ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой  уулзав.

Ван И: Ерөнхийлөгч В.Путин 6-р  сарын 8-10-нд Хятад улсад төрийн айлчлал хийхийн зэрэгцээ ШХАБ-ын Чиндаогийн  дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно. Энэ бол ерөнхийлөгч В.Путин шинэ  үүрэгт ажлынхаа хугацаанд Хятадад хийх анхны айлчлал, мөн Ши Жиньпин дарга, В.Путин нарын энэ оны анхны уулзалт болох тул Хятад, Оросын харилцааны дараачийн  шатны хөгжлийг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм. Оросын талтай нягт  зохицуулан хамтран ажиллаж, айлчлал бүрэн дүүрэн амжилттай болж, баялаг үр дүнд  хүрч, Хятад, Оросын харилцааны хөгжилд шинэ, эрчтэй хөдөлгөх хүч нэмэрлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ван И: Одоогийн олон улсын байдал өөрчлөлт ихтэй, тогтворгүй хүчин зүйлээр дүүрэн байна. Хятад, Орос иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд  зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, олон улсын харилцааны үндсэн журмыг  хамгаалан, олон улсын шударга ёсыг баримталж, шинээр хүчирхэгжиж буй эдийн засаг, хөгжиж буй орнуудын нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Гишүүний  өргөтгөл хийсний дараа анх удаа зохиох гэж буй ШХАБ-ын Чиндаогийн дээд хэмжээний  чуулга уулзалт "Шанхайн үзэл санаа"-г үргэлжлэн хөгжүүлж, идэвхтэй, ажил хэрэгч үр дүнд хүрч, гадагшаа эв нэгтэй, нэгдмэл дохиог уламжлахыг хоёр орон хамтдаа  ахиулах нь зүйтэй. Хоёр орон мөн БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны индэрт стратегийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, удахгүй нээгдэх гэж буй гадаад харилцааны сайд нарын албан ёсны уулзалт, 7-р сард нээгдэх удирдагчдын уулзалтын  улс төрийн бэлтгэлийг сайтар хийх ёстой гэжээ.

С.Лавров: Оросын тал ерөнхийлөгч В.Путиний Хятад улсад хийх гэж буй төрийн айлчлалыг дээд хэмжээнд чухалчилж  байгаа бөгөөд өнөөгийн бэлтгэл ажлын ахицад сэтгэн хангалуун байна. Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж айлчлал товлосон зорилтдоо хүрэхийг  баталгаажуулахад бэлэн байна гэжээ.

Хоёр тал мөн Солонгосын хойгийн  чиг хандлагын талаар санал солилцож, цаашид зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, үргэлжийн энх тайвныг тогтооход хичээл зүтгэл, хувь нэмрээ оруулахыг санал нэгтэй зөвшөөрсөн  байна.


Их уншсан

холбоотой мэдээ