Өмнөд Хятадын тэнгисийн тогтвортой байдал талуудын ашиг сонирхолд нийцэж байна

2018-06-04 10:25:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд Бээжин хотноо ШХАБ-ын нарийн бичгийн  дарга Рашид Алимов: Хятад, АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Өмнөд  Хятадын тэнгисийн байдал улам тогтворжиж байна. Энэ нь талуудын ашиг сонирхолд  нийцнэ гэжээ. 

Тэрээр сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Хятад,  АСЕАН-ы орнууд идэвхтэй хамтран ажиллаж, "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл  ажиллагааны тунхаг"-ийг бүх талаар үр ашигтай хэрэгжүүлэн, тэнгисийн харилцан  итгэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлж, "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны  дүрэм"-ийн зөвшилцлийг гүнзгийрүүлж байна гэжээ. 

Алимов: 2016 онд  ШХАБ-ын гишүүн орнуудын Ташкентын дээд уулзалтын тунхагт  Өмнөд Хятадын  тэнгисийн асуудлаарх байр сууриа илэрхийлсэн юм. "НҮБ-ын тэнгисийн хуулийн  конвенц" зэрэг олон улсын хуулийн зарчмын үндсэн дээр тэнгисийн хуулийн  дэглэмийг баталгаажуулах ёстой. Санал маргааныг талууд найрсаг хэлцэл  зөвшилцлөөр энх тайвнаар зохицуулж, олон улсын болон гадаад хүчний оролдлогыг  эсэргүүцэнэ гэж гишүүн орнууд илэрхийлсэн гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ