Чиндаогийн дээд уулзалт түүхэн ач холбогдол бүхий бэлэг тэмдэг болно

2018-06-04 16:20:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов: Хятад улс ШХАБ-ын түүхэн шинэ хуудсыг нээхэд чухал нөлөө үзүүлсэн. Чиндаогийн дээд уулзалт тус байгууллагын хөгжилд түүхэн ач холбогдол бүхий бэлэг тэмдэг болно гэжээ.


Р.Алимов сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, ШХАБ-ын хөгжлийн түүхэнд оруулсан Хятад улсын хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр: ШХАБ-ын 17 жилийн хөгжлийг дагалдан Хятад улс хамтын ажиллагааны үзэл баримтлал, хөгжлийн үзэл санаа, зорилт  зэрэг талаар олон талт хамтын ажиллагааг удирдан, байгууллагын хөгжилд бодит төсөл өргөн барьж, улам их хариуцлага хүлээлээ. ШХАБ гишүүн орнуудын хамтын хүчин чармайлтаар "Шанхай үзэл баримтлал"-аар удирдуулсан шинэ хэлбэрийн бүс нутгийн байгууллага болсон гэжээ.


ШХАБ-ын ээлжит дарга орны үүрэг гүйцэтгэсэн нэг жилийн турш, Хятадын тал аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, шинжлэх ухаан техник зэрэг олон салбарын механизмын чанартай чухал хурал, олон талт томоохон үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг ахиулан, ШХАБ-ыг шинэ шатанд гаргажээ.


Тэрээр: ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд бүгд "Нэг бүс нэг зам” дагуу оршдог. Торгоны зам дагуу соёл иргэншлийн найз нөхдийн сэтгэлтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа, харилцан бие биедээ туслах түншийн харилцаа тогтоосон юм. "Нэг бүс нэг зам" санаачилга дэвшүүлсний 5 жилийн ой энэ онд тохиож, Чиндаогийн дээд уулзалтаар тус санаачилгын хэрэгжилтийг ахиулах болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ