​"ШХАБ-д үнэлгээ өгөх видео бичлэг"-ийг өндрөөр үнэлэв

2018-06-05 10:00:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

"ШХАБ-д үнэлгээ өгөх видео  бичлэг"-ийг өндрөөр үнэлэв

 

ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов 3-нд Бээжинд болсон  хэвлэлийн бага хуралд, Хятадын Төв радио  телевизийн бэлтгэсэн "ШХАБ-д үнэлгээ  өгөх видео бичлэг"-ийг өндрөөр үнэлжээ. Тэрээр: Энэ бичлэгийг сая сая хүн үзэж,  лайк дарсан бөгөөд агуулга, хэлбэрийн хувьд шинийг бүтээсэн энэ үйл  ажиллагааг ШХАБ сайшааж байна  гэжээ.  

Тэрээр: "ШХАБ-д үнэлгээ өгөх видео бичлэг"-ийн үйл  ажиллагааг амжилттай зохион байгуулсан явдал нь ШХАБ-ын гишүүн орнуудын өргөн  олон ард иргэд тус байгууллагыг дэмжиж буйг харуулж байна. Энэ байгууллагыг улам  олон хүн ойлгож мэдэхийг ШХАБ хүсэж байна. Энэ бичлэгт 100 сая хүн лайк дарсан  үнэхээр сайн сайхны эхлэл боллоо гэжээ.  

"ШХАБ-д үнэлгээ  өгөх видео бичлэг”-ийн үйл ажиллагааг 5-р сарын 17-нд албан ёсоор эхлүүлжээ.  ШХАБ-ын гишүүн орнуудын 80 гаруй улс төрч, алдартнууд, ард иргэд видео бичлэгийн  дор лайк дарж, Чиндаогийн дээд чуулга уулзалтыг дэмжсэн байна. Өнөөгийн  байдлаар, ШХАБ-д үнэлгээ өгөх видео бичлэгт лайк дарсан хүний тоо 100 гаруй саяд  хүрчээ. 

Их уншсан

холбоотой мэдээ