"Интернет+"-ийг ард иргэдэд улам хүртээмжтэй байлгана

2018-06-05 10:13:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Интернет+"-ийг ард  иргэдэд улам хүртээмжтэй байлгана

4-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын  хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Яргай /Иньчуань/ хотын  ажил байдалтай танилцав.

Тэрээр Яргай хотын ардын 1-р эмнэлэгтэй танилцаж, тус  хотын "Интернет+эмчилгээ эрүүл мэнд"-ийн тухай ажлын тайланг сонсов. Тус хотын  бүх дүүрэг, хороолол сүлжээний оюунлаг эмнэлэгтэй, эчнээгээр оношлогоо хийдэг  болсон байна. Ли Кэчян мөн Миньнин дунд сургуулийн "Интернет+боловсрол"-ын  тогтолцооны байдалтай танилцаж, дараа нь тус хотын 500 аж ахуйн нэгж төвлөрсөн  iBi төвтэй танилцжээ. Уул уурхайн оюунлаг лабораторийн албаны хүний  танилцуулснаар, тус төвийнхөн интернет болон өөрсдийн зохион бүтээсэн оюунлаг  технологийг ашиглаж, эчнээгээр уул уурхайн олборлолт хийж байгаа нь аюулгүй  бөгөөд эрчим хүчний хорогдол, бохир бодис гаргах хэмжээг үр ашигтай багасгаж  чадсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ