Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

2018-06-05 16:20:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

6-р сарын 5-нд Бээжин хот дахь Үндэстний соёлын ордонд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Дагуур үндэстний өөртөө засах Мориндаваа хошуу, Эвенх үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан амжилт бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ.   

Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

Тус үзэсгэлэнд намын хайр халамж, орон нутгийн хөгжил өөрчлөлт, үндэстний эв найрамдал, ядуурлаас ангижруулах, эх байгалиа хамгаалах, аялал жуулчлал, худалдаа, Улаанмөчир зэрэг олон агуулгаар, дагуур, эвенх үндэстний түүх соёл, байгалийн өнгө үзэмж, үндэсний зан заншлыг улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологийн талаас нь харуулсан байна. 

Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

Дагуур үндэстний өөртөө засах Мориндаваа хошуу 1958 оны 8-р сарын 15-нд байгуулагдсан Хятадын цорын ганц дагуур үндэстний өөртөө засах хошуу юм. Тус хошуу хөдөө аж ахуйгаар гол болгож, үндэсний арилжааны үр тарианы бааз, дэлхийн хамгийн том хар хөрст гурван бүсийн нэг, шар буурцаг, эрдэнэ шиш, усан тутарга, улаан буудай, төмс зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол бүс билээ.  

Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

Эвенх үндэстэн Хятадын хойд нутагт ан агнуур эрхэлж амьдардаг эртний үндэстэн юм. Хятадын ӨМӨЗО, Хармөрөн, ШУӨЗО-д 30 мянга 800 эвенх үндэстэн аж төрдөг бөгөөд 1958 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Эвенх үндэстний өөртөө засах хошууг албан ёсоор байгуулжээ. Эвенх хэл алтай язгуурын манж түнгүс төрлийн хэлний айд багтдаг байна.  

Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр урлагийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн гаргаж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээ нийслэлийн иргэдэд танилцууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, тус арга хэмжээ 6-р сарын 5-наас 6-р сарын 9 хүртэл үргэлжлэх юм байна. Хөлөнбуйрын өөртөө засах хоёр хошууны 60 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

Н.Пүрэвжав мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ