АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг хүсэн хүлээж байна

2018-06-06 08:17:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ болон БНАСАУ-ын тэргүүн нарын уулзалтыг хүсэн хүлээж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшүнд өгсөн ярилцлагадаа: АНУ, БНАСАУ-ын тэргүүн нарын уулзалт үр дүнтэй болохыг хүсэж буй бөгөөд Оросын тал энэ уулзалтыг амжилттай болгохын төлөө хичээх болно гэжээ. 

ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын Чиндао дахь дээд уулзалт энэ сарын 9-10-нд болж, Путин хуралд оролцон, Хятадад төрийн айлчлал хийнэ.  

АНУ болон БНАСАУ-ын тэргүүн нарын уулзалтыг хүсэн хүлээж байна

Солонгосын хойгийн асуудлаар Путин: ОХУ, БНХАУ адилхан байр суурьтай, хоёр тал Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх төсөл өргөн барьсан юм. Сүүлийн үед Хятадын тал бүс нутгийн сөргөлдсөн уур амьсгалыг намжаах олон ажлыг хийж байгааг ОХУ бүрэн дэмжиж байна гэжээ. 

БНАСАУ-ын эрх баригчид балластик пуужингийн туршилт, цөмийн туршилтаа зогсоох зэрэг шийдвэр гаргаж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахын тулд урьд өмнө байгаагүй хүчин чармайлт гаргаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө чухал алхам хийснийг Путин өндрөөр үнэлжээ.  

АНУ болон БНАСАУ-ын тэргүүн нарын уулзалтыг хүсэн хүлээж байна

Тэрээр: БНАСАУ-ын тал Аюулгүйн баталгаа шаардаж буйг ойлгож байна. Өнөөгийн байдлаар баталгаа өгөх арга барил, хүчинтэй хугацаа зэргийг тодорхой хэлж мэдэхгүй ч бүс нутгийн улс орнууд аюулгүйн баталгаа өгөхөд оролцохыг хүсэж байна гэжээ. 

ОХУ болон барууны орнуудын харилцааны талаар Путин: Орос улс бие даасан, бүрэн эрхт хөгжлийн замыг баримталж, ямар ч хориг саадын өмнө бууж өгөхгүй. Хориг арга хэмжээ авч ОХУ-ын хөгжилд чөдөр тушаа болно гэдэг ямар ч үр дүнгүй үйлдэл, бусдыг хохироох гээд өөрөө хохирох болно. АНУ зэрэг барууны орнуудтай идэвхтэй сайн харилцаа тогтоохыг ОХУ хүсэж байна гэж цохон тэмдэглэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ