В.Путин Хятадын Төв радио телевизэд ярилцлага өгөв

2018-06-06 08:47:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

В. Путин Хятадын Төв радио телевизэд ярилцлага өгөв

ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн Чиндаогийн дээд уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийхийнхээ өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин орон нутгийн цагаар 5-р сарын 31-нд Кремльд Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнд тусгай ярилцлага өгсөн юм.

В.Путин 40 минут үргэлжилсэн ярилцлагадаа Ши Жиньпиний тухай сэтгэгдлээ ярьж, "Үндэсний тайлан"-даа дурдсан "ОХУ-ын мөрөөдөл" болон Хятадын мөрөөдөл"-ийн адил болон ялгаатай талыг тайлбарлаж, Хятад, Орос хоёр орны харилцаа, ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараах хэтийн төлөв, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын халуун цэгийн асуудал, Орос болон барууны орнуудын харилцаа зэрэг асуултад хариулсан юм.

В. Путин Хятадын Төв радио телевизэд ярилцлага өгөв

В.Путин шинэ ээлжийн ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авснаас хойш ийнхүү анх удаа гадаадын хэвлэлд тусгай ярилцлага өглөө. Тэрээр мөн Кремльд анх удаа Хятадын хэвлэлд ярилцлага өгч байгаа юм. Үүнээс гадна Хятадын Төв телевизийн сүлжээ ашиглагчдын олон асуултад хариулт өгсөн байна.

Их уншсан

холбоотой мэдээ