ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

2018-06-06 15:05:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын гишүүдийн   удирдагчдын Чиндаогийн чуулга уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал   хийхээсээ өмнө буюу 5-р сарын 31-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадын Төв Радио   Телевиз(ХТРТ)-ийн дарга Шэнь Хайшюнд тусгай ярилцлага өгч Орос, Хятадын   харилцаа, ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараах хэтийн төлөв зэрэг асуудлаар ярьсан   юм.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

"Эрхэм ерөнхийлөгч   В.Путин та ХТРТ-д тусгай ярилцлага өгч буйд маш их талархаж   байна......"

5-р сарын эхээр,   Путин ОХУ-ын шинэ ээлжийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш   гадаадын хэвлэлд анх удаа тусгай ярилцлага өгч байгаа нь энэ юм. Мөн анх удаагаа   Кремльд Хятадын хэвлэлд тусгай ярилцлага өглөө. 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

Ярилцлагын эхэнд, Хятадын ард   түмэнд сайн сайхны ерөөл дэвшүүлж, Хятадын айл гэр бүхэнд эрүүл энх, аз жаргалыг   хүсэн ерөөсөн байна.

Путин хэлэхдээ: Орос, Хятад найдвартай түнш, сайн холбоотон, сайн найз байх харилцааг ОХУ ихэд   чухалчилдаг. Орос, Хятад харилцан ашигтай байх үндсэн дээр маш сайхан харилцаа   тогтоосон. 2001 онд Орос, Хятад гарын үсэг зурсан "Сайн хөршийн найрсаг хамтын   ажиллагааны гэрээ” хоёр орны өнөөгийн харилцаанд чухал суурь тавьсан юм. Тус   тусын улс орноо байгуулах, ард түмэндээ хэрхэн хандах зэрэг талаар олон нийтлэг   ойлголттой учир, Орос, Хятад үргэлж хамтдаа байх болно гэжээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

"Хэрэв   Ши Жиньпин даргын ХКН-ын XIX их хуралд хэлсэн үгээс эш татвал, хамгийн чухал нь   юу болох? Хятад улсын дарга юу гэж хэлсэн бэ? “Ардын амьжиргааг дээшлүүлнэ.   Зорилтоо нэгтгэх олон арга хэлбэр байж болно. Гэвч зорилго бол хамтынх юм.”   ОХУ-ын хувьд, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхээс гадна, бидэнд хоёр   дахь зорилго байж болохгүй. Бид энэ талаар их боддог. Орос, Хятадын харилцааг   хэрхэн бүрдүүлэх, эдгээр зорилтыг яаж биелүүлэх, гадаад аюулгүй байдлаа   баталгаажуулах, орчин үеийн шинэчлэл, дижитал эдийн засаг, генийн технологи,   орчин үеийн эв найртай нийгэм, улс орон, эдийн засгаа сайжруулах зэргийг хамгаас   чухалчилж, шинэ хэлбэрийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Иймээс   бидний нийтлэг тал маш олон юм. Хүчин зүтгэл гаргавал, шинэ амжилтад хүрч чадна   гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.   

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

“Нэг бүс нэг зам”   санаачилга дэвшүүлсний 5 жилийн ой энэ онд тохионо. 2015 оны 5 сард, Хятад,   Оросын тэргүүн нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Хятадын “нэг бүс нэг   зам” санаачилга, Оросын “Европ Азийн эдийн засгийн холбоо”-г уялдуулж эхэлсэн   юм. 3 жилийн турш, Хятад, Орос хоёр орны уялдаа, хамтын ажиллагаа анхны үр   дүнгээ өгч, эрчим хүч, зам харилцаа, агаарын тээвэр, сансар зэрэг салбарын том   төслийн хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм.
Путин   ярилцлагын үеэр Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгыг   өндрөөр үнэлж: Энэ бол үр ашигтай, алс хэтийн ач холбогдолтой санаачилга. Энэ   санаачилгыг ОХУ дэмжсээр ирсэн. Орос, Хятад стратегийн уялдаа холбоогоо   эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Өнгөрсөн онд Хятад, Оросын   экспорт, импортын нийт хэмжээ 87 тэрбум ам.долларт хүрч, хурдтай өсөж байна. Энэ   байдлыг үргэлжлэн нэмэгдүүлэх хэрэгтэй гэж онцолжээ.
Хэд хоногийн   дараа, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалт болох гэж байна. Энэ бол ШХАБ-ын гишүүнээ   өргөтгөсний дараах тэргүүн нарын зөвлөлийн анхны хурал юм. 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

Путин хэлэхдээ: Гишүүнээ өргөтгөсний дараа ШХАБ дэлхийн чанартай байгууллага болсон бөгөөд тус   байгууллагын хөгжлийн ирээдүйд итгэл төгс байна гэжээ. Тэрээр: Үг---3Бид бусад оронтой   сөргөлдөхгүй, харин олон улс хоорондын, бусад орон хоорондын, бүх талын, олон   талт хамтын ажиллагааг хамгаалж, хамтран ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Эдгээр   оронтой хамтрах нь бидний хөгжил, дэлхийн нөхцөл байдалд нөлөөлөх хүчин зүйл   болно. Би үүнд итгэлтэй байна гэжээ. Путин ШХАБ-ын   Чиндаогийн дээд уулзалтын өмнө Ши Жиньпин даргын урилгаар БНХАУ-д төрийн айлчлал   хийнэ. Хоёр орны төрийн тэргүүн 2013 оноос нягт харилцаж, 20 гаруй удаа уулзан,   дэлхий дахины анхаарлыг татсаар ирлээ. Путин ярилцлагадаа Ши Жиньпин найзтайгаа   танилцсан түүх, сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэсэн   цорын ганц удирдагч бол Ши Жиньпин юм. Тэд хундага өргөн, хиам идсэн түүх бий.   Түүний хувьд Ши Жиньпин найдвартай түнш, итгэлтэй нөхөр юм. 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

"Тэр   үед ажлаа дуусгачхаад Ши Жиньпин бид хоёр миний төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн   юм. Тэр бол нөхөрсөг, хүнтэй чин сэтгэлээсээ харьцдаг, найдвартай түнш. Тэр олон   орны удирдагчдын адил үр дүнг эрэлхийлж, улс орныхоо төлөө санаа тавьдаг. Ши   Жиньпин асуудлыг маш нухацтай задлан шинжилж чаддаг хүн. Түүнтэй олон улсын   болон эдийн засгийн асуудлаар ярилцаж суухад надад тун таатай   байдаг."

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

2016 онд Их хорийн   Ханжөүгийн чуулга уулзалтын үеэр, Путин Оросоос нэг хайрцаг зайрмаг авчран Ши   Жиньпин даргад бэлэг болгон өгснийг бид мэднэ. Удахгүй БНХАУ-д хийх айлчлалаар   ямар онцгой бэлэгтэй очих гэж байна гэхэд Путин: "Бэлэг мэдээж байгаа, гэхдээ   одоохондоо нууц" гээд инээж байлаа.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ярилцлага өгөв

Ярилцлагын үеэр   ХТРТ-ийн дарга Шэнь Хайшюн: ХОУР-гийн "Хятад, Оросын топ мэдээ" апп-гээс   зарласан "Путиний фенүүд" арга хэмжээнд 7 хоногт Хятадын 10 сая интернет   ашиглагч идэвхтэй оролцсон тухай танилцуулжээ. Тэрээр Хятадын интернет   ашиглачдыг төлөөлөн олон сонирхолтой асуулт тавихад Путин дуртай хариулж байлаа. 

Асуулт: Энэ жилийн хөл бөмбөгийн ДАШТ-д та аль багийг түрүүлнэ гэж   бодож байна?
Хариулт: Мэдэхгүй шүү. Бүх багт түрүүлэх боломж бий.   Латин Америкаас гэхэд Аргентин, Бразилийн багууд байгаа   шүү.
Асуулт: Та дэмждэг хөл бөмбөгчдөө нэрлэнэ үү?
Хариулт: ОХУ, Зөвлөлтийн тамирчдаас миний хамгийн хайртай тамирчин бол Лев Ясин юм.   Гадаадын тамирчдаас Пеле, Марадона ч гэсэн мундаг тамирчин.
Асуулт: Та   өөрөө спортын ямар төрлийг сонирхдог вэ? Өдөрт хэдэн цаг спортоор хичээллэж   байна?
Хариулт: Өдөр бүр фитнес, бассейнд 2-2.30 цаг хичээллэдэг.   Заримдаа жүдогийн дасгал хийж, хааяа хоккей тоглоно. Даанч сайн тоглож чадахгүй,   дөнгөж сурч байгаа.

В.Путин 40 минутын   ярилцлагаар ОХУ, барууны орнуудын харилцаа, Солонгосын хойг зэрэг олон улсын   чухал асуудлаар ярьсан юм. Барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ   авч буй тухай тэрээр: Бүх хууль бус хязгаарлалт дэлхийн эдийн засгийн хөгжлийн   бодлогод сөргөөр нөлөөлнө. Барууны орнуудтай харилцаагаа ямар нэг арга хэлбэрээр   хэвийн болохыг хүсэж байна гэжээ. 

Тэрээр Солонгосын   хойгийн асуудлаар ярихдаа: ОХУ, БНХАУ-ын байр суурь ойролцоо буюу бараг адилхан   юм. Тэр нь юу вэ гэвэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, бүс нутгийн   хурцадмал байдлыг намжаах явдал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ