Хятад Киргиз хоёр орон харилцаагаа иж бүрэн стратегийн түншийн харалцаа болголоо

2018-06-06 21:35:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Киргиз хоёр орон  харилцаагаа иж бүрэн стратегийн түншийн харалцаа болголоо

Синьхуа агентлагийн мэдээ: 6-ны өдөр АИХ-ын танхимд Хятад улсын дарга  Ши Жиньпин Киргизийн ерөнхийлөгч Женбековтай уулзжээ. Хоёр орны тэргүүн Хятад,  Киргизийн харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон хөгжүүлэхийг  санал нэгтэй зөвшөөрч, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны шинэ түүхэн хуудсыг  эхлүүллээ.

Ши Жиньпин: Хятад, Киргиз хоёр орон иж бүрэн стратегийн түншийн  харилцааг байгуулж байгаа нь хоёр орны харилцааны түүхэн дэх том үйл хэрэг байж,  хоёр орны харилцаанд шинэ боломжуудыг бүрдүүлэх болно. Хятадын тал Киргизийн  талтай хамтаар хоёр орны уламжлалт найрсаг харилцааг үргэлжлэн хөгжүүлж, найрсаг  хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхийг зорьж, хамтын хөгжлийн тулд хамтаар  хичээн зүтгэж, хоёр ард түмэндээ илүү их аж жаргалыг олгохыг хүсэж байна гэжээ.  

Хятад Киргиз хоёр орон  харилцаагаа иж бүрэн стратегийн түншийн харалцаа болголоо

Ши Жинпин: Киргиз хамгаас эрт “Нэг бүс нэг зам” санаачлагчийг дэмжиж,  нэгдсэн орнуудын нэг. Бид Киргизийн талтай хамтын ажиллагаагаа тасралгүй  хөгжүүлэхийн хүсэж байна. Мөн Киргизийн талтай хамтаар чармайж, ШХАБ-г эрүүл  тогтвортой хөгжүүлэхийн хүсэж байна гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны тэрүүн “БНХАУ болон Киргиз хоёр улс иж  бүрэн стратегийн түншийн харилцааг байгуулах нэгдсэн мэдэгдэл”-д гарын үсэг  зурж, хоёр талт хамтын ажиллагааны гэрээ бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд  оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ