Хятад Киргизийн төрийн тэргүүн нар уулзав

2018-06-07 14:20:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын  6-нд Ардын их хурлын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсад төрийн айлчлал  хийж, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад оролцохоор ирсэн Киргизийн ерөнхийлөгч  Сооронбай Жеенбековт зориулан угтах ёслол зохион байгуулж, түүнтэй хэлэлцээ  хийжээ. С.Жеенбеков бол ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтаар Хятад улсад айлчилж  ирсэн анхны хүндэт зочин болсноор 2018 онд Хятад улсын зохион байгуулах дипломат  харилцааны 2 дахь том үйл хэрэг албан ёсоор үүдээ нээлээ.  

Хүндэт зочноо  ёслол төгөлдөр угтан авч, Хятад-Киргизийн харилцааны түүхийн шинэ хуудсыг  сөхөв

Ардын их хурлын ордны зүүн талын  өргөн чөлөө бол Хятад улсад төрийн айлчлал хийж буй гадаадын төрийн тэргүүн нарт  зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг талбай бөгөөд 6-нд тэнд болсон  ёслолын арга хэмжээ урьд урьдын арга хэмжээнээс арай өөр болсон байна.  Тухайлбал, хүндэт зочны машины цуваа Тянь-Аньмэний өргөн чөлөөгөөр дайрч  өнгөрөн, зочдод эртний түүхт Бээжин хотын шинэ дүр төрхийг харуулсан юм. Машины  цуваа дайран өнгөрөх зам дагуу Тянь-Аньмэний өргөн чөлөөний хоёр талаар улаан  далбаа барьсан хүндэт харуул жагсааж, арга хэмжээг ёслол төгөлдөр болгожээ. Мөн  эмэгтэй хүндэт харуул жагсааж, Хятадын армийн эмэгтэй дайчдын сүр жавхааг  харуулсан байна.

Хятад Киргизийн  төрийн тэргүүн нар уулзав

Хүлээн авалтын ёслол

Энэ бол ХКН-ын XIX хурлаас хойш Хятад улс анх  удаа хэрэгжүүлж буй өөрчлөн шинэчилсэн төрийн хүлээн авалтын ёслол юм.  Өөрчилсний дараа хүлээн авалтын ёслол илүү төв эрхэмсэг, сүр жавхаатай болж,  шинэ эриний Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны шинэ дүр төрхийг  харуулжээ.

Өнгөрсөн оны 11-р сард Киргизийн ерөнхийлөгчөөр сонгогдсон  С.Жээнбековын хувьд түүний БНХАУ-д хийж буй анхны айлчлал, Хятад улсын дарга Ши  Жиньпинтэй хийж буй анхны уулзалт юм. Уулзалтын үеэр тэд найрсгаар ярилцаж  байлаа. Ши Жиньпин дарга 5 жилийн өмнө Киргизэд очиж байснаа дурсан: "Киргизийн  ард түмний хийморь золбоо, Хятадын ард түмэнд найрсаг нөхөрсөг ханддаг нь надад  мартагдашгүй дурсамж үлдээсэн юм" гэжээ.

Хятад, Киргизийн төрийн  тэргүүн нар 2018 оны 6-р сарын 6-нд гарын үсэг зурах ёслолд оролцов

Мөн  өдрийн уулзалтын үр өгөөж, амжилт бол хоёр орны төрийн тэргүүн нарын зурсан хоёр  орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хамтарсан мэдэгдэл юм. Ши  Жиньпин: Энэ бол хоёр орны харилцааны түүхэнд бэлэг тэмдгийн ач холбогдолтой том  үйл хэрэг бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэх болно  гэжээ.

Хятад Киргизийн  төрийн тэргүүн нар уулзав

Хаяа нийлсэн Хятад, Киргизийн "Нэг бүс нэг зам" хамтын  ажиллагаа үр өгөөжтэй байна

Ши Жиньпин 5 жилийн өмнө Төв Азид айлчлахдаа Казахстанд  тавьсан илтгэлдээ: "Миний төрсөн нутаг бол Хятадын Шааньши муж дахь эртний  торгоны замын эхлэх цэгт байдаг. Эндээс түүхийг эргэн санахад, уулын хөндийгөөс  тэмээн жингийн хонхон дуун жингэнэх шиг санагдана...” гэжээ. Тэрээр, "Торгоны  замын эдийн засгийн бүс"-ийг хамтдаа бүтээн байгуулах тухай саналаа анх дурдсан  бөгөөд тэнд дурдсан "Нэг бүс", хожим дурдсан "нэг зам"-"XXI зууны тэнгисийн  торгоны зам" нийлээд "Нэг бүс нэг зам" санаачилгыг  бүрдүүлжээ.

Киргиз улс Хятадын баруун нутгийн Шиньжянтай хил  залгадаг тул Хятад улсаас Төв Азид нэвтрэх үүд, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн  байгуулалтын чухал цэг болсон юм.

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг хамгийн анх  дэмжиж оролцсон орны нэг бол Киргиз юм. Киргизийн экс ерөнхий сайд Жумарт  Оторбаев 2017 онд тавьсан нэгэн илтгэлдээ: "CNN, BBC агентлаг Төв Азийн цаг  уурын тухай мэдээлдэггүй. Энэ бүс нутаг үгүй юм шиг л байдаг. Төв Ази дэлхийд  нөлөө үзүүлэхээ больжээ. 4 жилийн өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Торгоны  замын эдийн засгийн бүс байгуулах санаачилга гаргасныг сонсоод Төв Азийн ард  түмэн идэвхтэй дэмжиж оролцсон нь үүнтэй мөн холбоотой юм"  гэжээ.


Хятад Киргизийн  төрийн тэргүүн нар уулзав

(Зураг 3, Хятад-Киргиз-Узбекстаны олон улсын  авто замын тухай телевизийн мэдээлэл)

2018 оны 2-р сард, "Нэг бүс нэг  зам" санаачлагын хүрээнд хэрэгжүүлсэн Хятад-Киргиз-Узбекстаны олон улсын авто  зам албан ёсоор ашиглалтад орж, "Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудад эдийн  засаг, худалдааны хамтын ажиллагаа, банк санхүүгийн хөрөнгө оруулалтын хязгаарын  шинэ бүс нээж өгчээ.

6-ны хэлэлцээнд, Жеенбеков: Киргиз улс "Нэг бүс нэг  зам" хэмээх агуу санаачлагыг дэмжинэ. Энэ бол тус бүс нутгийн хамтын хөгжлийг  эрхбиш хүчтэй ахиулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ши Жиньпин: Ашиг  сонирхлын уялдаа, өсөлтийн улам олон цэг бий болгохыг хүсвэл, хоёр орны хамтын  ажиллагааны чухал салбар, төслийг хамтдаа төлөвлөх ёстой гэжээ. Мөн өдөр хоёр  талын холбогдох салбар эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсийн бүтээн  байгуулалт хийх тухай санамж бичигт гарын үсэг зурж, эрх тэгш, харилцан ашигтай  байх зарчмын дагуу, Хятадын аж ахуйн нэгж Киргизэд эдийн засаг, худалдааны  хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж, стратегийн түншийн  харилцаагаа гүнзгийрүүлэн, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааг  ахиулахаа амлалаа. Энэ үед хоёр орны төрийн тэргүүн байлцсан байна.  

Хятадын буухиаг  Киргиз авна

Газар зүйн байршлаас гадна, ШХАБ-ын тогтолцоонд  Хятад, Киргиз "сайн хөрш" юм. Уламжлал ёсоор жил бүр ШХАБ-ын гишүүн орны  удирдагчдын зөвлөл орос хэлний цагаан толгойн үсгийн дарааллаар гишүүн орнуудын  хурал зохион байгуулах дэс дарааг тогтоодог. 2012 онд, Хятад улс ШХАБ-ын  Бээжингийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулсны дараа буухиаг Киргиз улсад  дамжуулсан юм. 2013 оны 9-р сард, ШХАБ-ын дээд уулзалт Киргизийн Ташкентад  болсон. Тэр удаад Хятад улсын дарга Ши Жиньпин анх удаа ШХАБ-ын хуралд оролцсон  байна.

Хятад Киргизийн  төрийн тэргүүн нар уулзав

Зураг: Ши Жиньпин дарга үг хэлж байна  

2013 оны 9-р сарын 13-нд Ши Жиньпин дарга ШХАБ-ын  Ташкентын дээд уулзалтад хэлсэн үгэндээ: "Шанхайн үзэл баримтлалыг хэрэгжүүлж,  гишүүн орнуудын итгэлцлийг нэмэгдүүлэн, эрх тэгш зөвшилцөх, харилцан ойлгох  үндсэн дээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, энх тайван, хөгжлийн  цаг үеийн урсгалыг дагах нь олон гишүүн орны ард түмний ашиг сонирхол, хүсэл  эрмэлзэлд нийцэж байна гэжээ.

Одоо ШХАБ-ын дээд уулзалтыг дахин Хятадад хийх гэж  байна. Ши Жиньпин дарга ШХАБ-ын ээлжит дарга орны ажилд Киргиз улс ихээхэн  дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, Хятад улс Киргизтэй хамт  ШХАБ-ыг эрүүл, тогтвортой замаар урагшлуулахад бэлэн байна. Чиндаогийн дээд  уулзалтын дараа Киргиз улс Хятадаас буухиаг дахин авч ШХАБ-ын ээлжит дарга орон  болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ