"Шанхайн үзэл баримтлал" ШХАБ-ын хамтын ажиллагааны шинэ удирдамж болов

2018-06-07 16:18:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9, 10-нд ШХАБ-ны Чиндаогийн дээд уулзалт болно. Тус  байгууллага анх 2001 онд байгуулагдсанаас хойш гишүүн орнууд харилцан итгэж,  зөвшилцөн, харилцан ашигтай, эрх тэгш, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэж,  хамтын хөгжлийг эрэлхийлэх "Шанхайн үзэл баримтлал"-ыг мөрдөж, улс төрийн  итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа, нийгэм соёлын харилцаагаа улам  гүнзгийрүүлж ирлээ. Мөн Энэтхэг, Пакистан улс гишүүнээр элсэн оров. Өнөөдөр  түүхийн шинэ өндөрлөгөөс харвал Шанхайн үзэл баримтлал нь ШХАБ-ны гишүүн  орнуудын хамтын хөгжлийн замыг эрэлхийлэх үзэл санааны хөдөлгөгч хүч болсон  байна.

17 жилийн өмнө,  ШХАБ  Хятадын Шанхай хотод анх мэндэлж, 2002 онд харилцан итгэж, харилцан ашигтай, эрх  тэгш зөвшилцөн, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх  "Шанхайн үзэл баримтлал"-ыг "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дүрэм"-д  оруулсан юм. Арваад жилийн турш, энэ үзэл баримтлал тус бүс нутгийн хувь заяаны  хамтын цогц байгуулахын төлөө гишүүн орнуудын хамтдаа зүтгэх удирдамж, хөгжлийн  амин сүнс болсон юм. 

Европ, Ази хоёр тивийг сундалсан ШХАБ-ын  гишүүн орнуудын хооронд ялгаа их бий. Шанхайн үзэл баримтлалаас үзвэл, ШХАБ-ын  гишүүн орнууд их багыг үл харгалзан, эрх тэгш хандаж, талууд зөвшилцөх зарчмыг  баримтлан, хөгжлийн бодлогыг хамтдаа хэлэлцэх юм. Хятадын ШХАБ-ын судалгааны  төвийн гүйцэтгэх захирал Ши Зэ: Яг ийм эрх тэгш, зөвшилцлийг эрхэмлэдэг Шанхайн  үзэл баримтлал нь ШХАБ-ын дотоод нягтралыг бэхжүүлж, ШХАБ-ын хөгжилд удирдах  үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

"Нийгмийн тогтолцоо, соёл  иргэншил, үнэт зүйлийн тухай үзэл, эдийн засгийн хөгжлөөр ялгаатай улс орнууд  нэгдэж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрэлхийлж, хамтын хөгжил,  бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлыг хамгаалахыг зорьдог. Ийм нөхцөлд Шанхайн  үзэл баримтлал нь ШХАБ-ын хөгжлийг үргэлжлүүлэн удирдаж чадна гэдэгт итгэлтэй  байна."

Өнгөрсөн арван хэдэн жилийн эдийн засгийн даяршил улс орнуудыг  улам нягтруулсан ч зөрчил, эрсдэл нэмэгдсээр байна. Ираны Шахид Бихити Их  Сургуулийн мэргэжилтэн Морис Шариадина: Шанхайн үзэл баримтлал нь улс орнууд  хоорондын зөрчлийг энх тайвнаар шийдвэрлэн, тэдний хамтын ажиллагааг  хөгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ:  "Шанхайн үзэл баримтлал бол  санал зөрөлдөөнөө зохицуулах, хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэх чухал арга зам юм. Ирэх хэдэн жил, Евро-Азийн эх газар, ялангуяа тус  эх газрын зүүн хэсэг стратегийн байршлаараа шинээр хөгжиж буй орнуудад маш чухал  юм. Энэ бүс нутгийн орнуудын хооронд хил хязгаарын санал зөрөлдөөн байгаагийн  зэрэгцээ маш олон хамтын ашиг сонирхол бий. Шанхайн үзэл баримтлал бол санал  зөрөлдөөнөө энх тайвнаар зохицуулах, өөр өөр улс орон хоорондын хамтын  ажиллагаа, зөвшилцлөө эрчимжүүлэх зэрэгт үлгэр жишээ болсон"  гэжээ.

ШХАБ анх Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан,  Узбекстан гэсэн зургаан гишүүн оронтой байсан бол ноднин Энэтхэг, Пакистан хоёр  орон шинээр элсэж, Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг ажиглагч дөрвөн  орон, Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка зэрэг яриа хэлцлийн 6  түнштэй боллоо. Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Яо Жин үзэхдээ: Энэ нь шинэ  эриний Шанхайн үзэл баримтлалын баттай, нөлөөлөх хүчийг гүйцэд харуулж, шинэ  эриний Хятадын гадаад харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц  байгуулсан амжилттай, бодит үйл ажиллагаа юм гэжээ.

 

 


 



 

Их уншсан

холбоотой мэдээ