Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгчтэй уулзав

2018-06-07 21:26:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 7-ны өдөр Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгч Назарбаевтай уулзжээ. Хятад, Казахстаны уламжлалт найрамдлыг бататгаж, үндэстний сэргэн мандалтын замдаа мөр зэрэгцэн урагшилна гэдэгт  хоёр орны тэргүүн нар санал нэгджээ.

Ши Жиньпин: Казахстан Хятадын чухал хөрш байж, бүс нутгийн нөлөө бүхий улс юм. Хятад, Казахстаны харилцаа нэгэнт хөрш орны найрсаг харилцааны үлгэр жишээ болсон байна. Хятад улс Казахстаны талтай хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах замд хамтаар чармайхыг хүсэж байна. Би эрхэм ерөнхийлөгчтэй хамтаар Хятад, Казахстаны найрсаг харилцаанд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Хятад, Казахстан хоёр улс өнгөрсөн 5 жилд “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа нягт уялдсан, харилцан ашигтай шинэ үе шатанд хүргэж чаджээ. Хоёр улс цаашид стратегийн уялдаа холбоогоо нэмэгдүүлж, торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтыг “гэрэлт ирээдүй” шинэ эдийн засгийн бодлоготой уялдуулж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, санхүү, дэд бүтцээ холбох, хөдөө аж ахуй, инновац, нийгэм соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Хятадын тал Казахстаны талтай хамтаар уялдаа холбоогоо нэмэгдүүлж, ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ шатанд ахиулан, бүс нутгийн энх тайван болон хөгжилд илүү их хүчин зүтгэл гаргахыг хүсэж байна гэв.

Уулзалтын тараа хоёр орны төрийн тэргүүн нар “БНХАУ болон Казахстан улсын нэгдсэн мэдэгдэл”-г нийтэлж , хоёр талд хамтын ажиллагааны гэрээ бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ