Ли Кэчян Италийн шинэ ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв

2018-06-08 10:17:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 7-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  Италийн шинэ ерөнхий сайд Жюзеп Конти-д баярын цахилгаан  илгээжээ.

Ли Кэчян баярын цахилгаандаа: Сүүлийн жилүүдэд Хятад, Италийн  харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжин,  эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, соёл боловсрол  зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаа өндөр амжилтад хүрч, хоёр орны ард  иргэдэд үр шимийг нь хүртээлээ. Хятадын засгийн газар Итали улстай харилцаагаа  хөгжүүлэхийг ихэд чухалчилдаг. Италийн шинэ засгийн газартай хамт найрсаг  харилцаагаа улам бэхжүүлж, "Нэг бүс нэг зам" санаачилгыг Италийн хөгжлийн  стратегитай сайтар холбон, бодлогын хэлхээ холбоогоо эрчимжүүлж, ажил хэрэгч  хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Хятад-Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн  харилцааны хөгжлийг дэмжихэд Хятад улс бэлэн байна  гэжээ.   Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ