Ли Кэчян Казахстаны ерөнхийлөгчтэй уулзлаа

2018-06-08 10:25:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Дяо Юйтай төрийн  зочид буудалд Хятадад албан ёсны төрийн айлчлал хийж буй бөгөөд ШХАБ-ын Чиндао  дахь дээд уулзалтад оролцохоор ирсэн Казахстаны ерөнхийлөгч Назарбаев-ийг хүлээн  авч уулзжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятадын  тал Казахстаны талтай хамтаар хоёр талын хамтын харилцаа, олон салбар дахь  хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлж, “Нэг бүс нэг замын”санаачилгыг  Казахстаны хөгжлийн стратегийн болдогтой холбож, ашиг сонирхлоо нэгтгэж, хамтаар  ашиг хүртэхэд бэлэн байна гэжээ. Сүүлийн үед, Хятад-Казахстаны хамтын ажиллагаа  маш сайн амжилт гаргасан байна. Хоёр тал дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим  хүч, эх баялаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хөдөө аж  ахуйн худалдаа, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хамтаар  худалдаа, хөрөнгө оруулалт, боловсон хүчний солилцоог хялбар дөхөм болгож, хоёр  орны үйлдвэрлэлийн начрыг сайжруулж, ШХАБ-ын хүрээнд зохицуулалт, хамтын  ажиллагааг бэхжүүлж, тухайн нутгийн  улс орон, ард түмэнд ажил хэрэгч хамтын  ажиллагааны үр өгөөжийг улам сайн хүртээнэ.  

 Назарбаев, Казахстан, Хятад улстай хамтаар хөгжлийн стратегиа  бэхжүүлж, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, Инноваци, хөдөө аж ахуй, эрчим хүч, банк  санхүү зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн  байна. Олон улсын болон бүс нутгийн асуудлаар ойлголцол, зохицуулалтаа  нягтруулж, “Шанхайн үзэл баримтлалын” дагуу бүс нутгийн тогтвортой хөгжлийг  хамтаар бэхжүүлнэ гэжээ.

Далайнтуяа 

Их уншсан

холбоотой мэдээ