Жэжяны Хөрөнгө оруулалт, худалдааны ХХ уулзалт болов

2018-06-08 14:50:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-нд Нинбө хотноо Жэжяны Хөрөнгө оруулалт, худалдааны ХХ уулзалт, Жэжяны Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын цуврал арга хэмжээ болжээ. Тус арга хэмжээнд Хятадын Жэжян мужийн 24 том төсөлд хөрөнгө оруулах гарын үсэг зурах ёслол хийсний нийт хөрөнгө оруулалт нь 65 тэрбум 890 сая юаньд хүрсэн байна.

Гарын үсэг зурсан 24 төсөлд, гадаадын хөрөнгө оруулалттай 14 том төсөл багтсаны нийт хөрөнгө оруулалт 31 тэрбум 300 сая юаньд хүрчээ. Үүнд гол төлөв шинэ эрчим хүч, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, шинэ материал, мэдээллийн технологи, зам харилцаа, ложистик зэрэг салбар багтжээ.

Эх сурвалжаас үзвэл, Жэжяны Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дэлхийн топ 500 аж ахуйн нэгж, үндэстэн дамнасан компани, хөрөнгө оруулах сангийн сонирхлыг татаж, Америк, Канад, Герман зэрэг 30 гаруй орон, бүс нутгийн 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ