Ли Кэчян Киргизийн ерөнхийлөгч Ш.Жеенбековтай уулзав

2018-06-08 15:04:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


7-нд Дяо-Юйтай төрийн  зочид буудалд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад төрийн  айлчлал хийж, ШХАБ-ын Чиндаогийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж буй  Киргизийн ерөнхийлөгч Шооронбай Жеенбековтай уулзав.

Ли Кэчян: Хятадын тал  Киргизийн талтай хамтын ажиллагааны нөөцөө дайчилж, эрчим хүч, дэд бүтцээр  холбогдох, банк санхүү зэрэг салбарт хамтын ажиллагаагаа түргэтгэж, хоёр орны  ажил хэрэгч хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд бэлэн байна. Хятадын тал  Киргизийн хөдөө аж ахуйн сайн чанарын бүтээгдэхүүн экспортлох, эдийн засаг,  худалдааны харилцаагаа тэнцвэртэй хөгжүүлэхэд бэлэн байна. Хятадын хүчирхэг аж  ахуйн нэгжүүд Киргизэд хөрөнгө оруулан, бизнес эрхлэхийг дэмжинэ. Киргизийн тал  үүнд таатай нөхцөл бүрдүүлж, баталгаа гаргахыг хүсэж байна. Хоёр тал ШХАБ-ын  хүрээндд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүсчилсэн эдийн засгийн хамтын  ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ш.Жеенбеков: Киргизийн тал  сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны үндсэн дээр Хятадын талтай хөгжлийн  стратегиа уялдуулж, хөрөнгө оруулалтаа гүнзгийрүүлэн, боловсруулах аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, зам харилцаа, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ард иргэдийн хэлхээ холбоо, соёлын солилцоог  эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Киргизэд хөрөнгө оруулахад  хялбар нөхцөл бүрдүүлэхэд Киргизийн тал бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ