Аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа ололт амжилт ихтэй байна

2018-06-08 21:19:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  8-нд Чиндао хотноо ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын мэдээллийн төвд болсон  анхны хэвлэлийн бага хурлаар Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны олон улсын  хамтын ажиллагааны газрын дарга Лю Жиньрун: Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын гишүүн  орнууд хамтын ажиллагааны механизмаа улам сайжруулж, хууль сахиулах, аюулгүй  байдлын хамтын ажиллагааны хууль эрх зүйн үндсийг тавьж, аюулгүй байдлын салбар  дахь хамтын ажиллагаа амжилт ололт ихтэй байна гэжээ.

Тэрээр: ШХАБ-ын гишүүн орнууд хууль хэрэгжүүлэх, аюулгүй байдлын  салбарт Аюулгүй байдлын хурлын нарийн бичгийн дарга нарын хурал, Нийгмийг  аюулаас хамгаалах, Дотоод хэргийн сайд нарын хурал, бүс нутгийн терроризмыг  эсэргүүцэх зөвлөлийн хурал зэрэг цуврал механизмыг хэрэгжүүлэн, салбар тус  бүрийн хууль, аюулгүй байдлын асуудлаар ярилцан, шийдвэр гаргаж байна. Үүний  зэрэгцээ терроризм, хэт даврагч, хагалан  бутаргагч үзэлд цохилт өгөх, мансууруулах бодисыг хориглох, хил хамгаалах зэрэг  салбарт хууль эрх зүйн хэд хэдэн баримт бичгийг батлан, талуудын ажил хэрэгч  хамтын ажиллагаанд бат бэх суурь тавьж чадсан юм гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ