Их долоогийн дээд уулзалт боллоо

2018-06-09 10:36:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Их долоогийн дээд уулзалт боллоо

8-нд Канадын Квебек мужид жил тутмын Их долоогийн дээд уулзалт эхэлж, гишүүн орны удирдагчид бүгд оролцсон байна.

Энэ дээд уулзалт хоёр хоног үргэлжлэх бөгөөд багтаамжтай эдийн засгийн өсөлт, жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрх ашиг, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, ажлаар хангах, цаг уурын өөрчлөлт, тэнгис далай, цэвэр эрчим хүч зэрэг сэдвээр ярилцах юм. АНУ-ын засгийн газар 6-р сарын 1-нээс Европын холбоо, Канад, Мексикээс импортлох ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураахаар шийдсэн тул энэ удаагийн уулзалтын хэлэлцэх гол сэдэв худалдааны асуудал болно гэж олон нийт үзэж байна.

7-нд, Квебек мужийн  төвд 1000 гаруй хүн сүр үзүүлэн жагсаал хийж, тус уулзалтыг эсэргүүцэж буйг сурвалжлагч мэдээллээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, хурал урагштай явагдаж, Канадын засгийн газар тус уулзалт, холбогдох үйл ажиллагаанд 462 сая ам.доллар зарцуулсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ