Герман, Доминикан, Өмнөд Африк, Бельги, Индонез улс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгогдов

2018-06-09 10:41:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Герман, Доминикан, Өмнөд Африк, Бельги, Индонез улс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгогдов

8-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей Герман, Доминикан, Өмнөд Африк, Бельги, Индонез 5 орныг 2019-2020 оны Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгосон байна.

Энэ удаа тус сонгуульд 6 орон өрсөлджээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орныг бүс нутгаар хуваарилдаг учир Герман, Доминикан, Өмнөд Африк, Бельги улс өрсөлдөгчгүй, Индонез, Мальдив хоёр Ази Номхон далайн бүс нутгийн 1 суудлын төлөө өрсөлдсөн юм.

Герман, Доминикан, Өмнөд Африк, Бельги, Индонез улс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгогдов

Шинээр сонгогдсон 5 орон 2019 оны 1-р сарын 1-нээс эхэлж, үүрэгт ажлын хугацаа нь дуусгавар болсон Боливи, Этиоп, Казахстан, Нидерланд, Швед 5 орныг үүргийн хүлээн авч гүйцэтгэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ