Дүн-Ян бизнес холбоо монгол оюутнуудад тэтгэлэг олгов

2018-06-09 11:18:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 8-нд МУИС-д Хятад, Монголын Соёл, боловсролын сангийн Монгол улс дахь Дүн-Ян бизнес холбоо 2018 оны "Мөрөөдлийн амжилт" тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээг зохион байгуулав. МУИС-ийн хятад хэлний ангийн оюутан Ц.Энхмаа, О.Энхгэрэл, У.Билэгтсайхан нар тус тус 1 сая 20 мянган төгрөгийн тэтгэлэг авсан байна. 

Дүн-Ян бизнес холбоо монгол оюутнуудад тэтгэлэг олгов

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг үг хэлж, МУИС-ийн Күнзийн институтийн Монголын талын захирал М.Чимэдцэеэ, Хятад, Монголын Соёл, боловсролын сангийн нарийн бичгийн дэд дарга Фэн Дэхун зэрэг албаны хүмүүс тус арга хэмжээнд оролцлоо. Хятад-Монголын Соёл, боловсролын сангийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жүньли ёслолыг даргалав. 

Дүн-Ян бизнес холбоо монгол оюутнуудад тэтгэлэг олгов

Монгол улс дахь Дүн-Ян биенес холбооны тэргүүн, Хятад, Монголын Соёл, боловсролын сангийн гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн Жинь Жиньмин хэлсэн үгэндээ: Дүн-Ян бизнес холбоо Монгол улсын орон нутгийн олон нийтийн үйлсийг дорвитой дэмжин, МУИС, Күнзийн институттэй хамтран ажиллаж, МУИС-ийн оюутануудад тэтгэлэг олгон, Монгол улс дахь хятад хэлний сургалтын хөгжилд хувь нэмэр оруулж, Хятад, Монголын найрсаг харилцааны тулгуур боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гаргасаар ирсэн юм гэжээ. 

Дүн-Ян бизнес холбоо монгол оюутнуудад тэтгэлэг олгов

Оюутны төлөөлөл Ц.Энхмаа: Хятадын аж ахуйн нэгжүүд бидэнд ихээхэн хэмжээний тэтгэлэг олгож, сургалтын зардлын асуудлыг зохицуулан өгч, бидний ар гэрийнхний дарамтыг хөнгөрүүллээ. Үүнд би тэтгэлэг хүртсэн 3 оюутныхаа өмнөөс Хятад, Монголын Соёл, боловсролын сангийн МУ дахь Дүн-Ян биенес холбоо, МУИС-ийн Күнзийн институтэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, бидэнд тусалсан хүмүүсийн ачийг өөрийн шаргуу хичээл зүтгэл, амжилтаараа хариулна гэжээ. 

Дүн-Ян бизнес холбоо монгол оюутнуудад тэтгэлэг олгов

Зохион байгуулагчдын танилцуулснаар, МУ дахь Дүн-Ян бизнес холбоо МУИС-ийн шилдэг оюутнуудад 4 жил дараалан тэтгэлэг олгосон бөгөөд өнөөгийн байдлаар 16 оюутан тэтгэлэг хүртсэн байна. 

Дүн-Ян бизнес холбоо монгол оюутнуудад тэтгэлэг олгов

МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа хариуцсан дэд  захирал Б.Очирхуяг Монгол улс дахь Дүн-Ян бизнес холбоонд гэрчилгээ өгч, тус холбооны гишүүдийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг хариуцлагыг нотлон сайшаажээ.   /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

 

 

Их уншсан

холбоотой мэдээ