Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс нэмэгдэв

2018-06-09 15:40:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятадын Үндэсний статикийн газрын  9-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл 5-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний  үнийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар өсөж, өсөлтийн хэмжээ нь  өнгөрсөн оны мөн үетэй ижил хэмжээнд хүрсэн байна.

Оршин суугчдын хэрэглээний үнэтэй  холбоотой 8 гол төрлийн бараа, үйлчилгээний үнийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс  зохих хэмжээгээр өсжээ. 5-р сард хүнсний бараа, архи тамхины хэрэглээний үнэ 0.7  хувиар өсөж, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтөд 0.21 нэгжээр нөлөөлсөн  байна. Үүнд өндөгний үнэ 20.8, хүнсний ногооны үнэ 10, шувууны махны үнэ 6.4  хувиар тус тус өсөж, харин малын махны үнэ 9.3, гахайн махны үнэ 16.7, жимсний  үнэ 2.7 хувиар тус тус буурчээ. 



Их уншсан

холбоотой мэдээ