Их долоод ОХУ-ыг дахин элсүүлэх ёстой

2018-06-09 15:44:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


8-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп: Их долоод ОХУ-ыг дахин элсүүлэх ёстой  гэсэн бол харин Оросын тал, ОХУ бусад хэлбэрийн хамтын ажиллагааг илүү сонирхож  байна гэжээ. 

8-нд Трамп Канадад очиж Их долоогийн дээд уулзалтад оролцохынхоо өмнө  хэвлэлд хандаж: Их долоо ОХУ-ыг дахин гишүүнээр элсүүлэхийг би санал болгож  байна. Их долоо ОХУ-ыг буцааж авчрах ёстой. Бид Оросын талыг хэлэлцээний ширээнд  суулгах шаардлагатай байна гэжээ.

Трампын байр суурьтай  холбогдуулан 8-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга  Песков: ОХУ бусад хэлбэрийн хамтын ажиллагааг илүү сонирхож байна гэжээ. Оросын  Холбооны зөвлөлийн мэдээллийн хорооны дарга Пушков: Их долоо эмх замбараагүй  байна. ОХУ түүнд орох сонирхолгүй болсон гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ