Цүй Тянькай Жон Салливантай уулзав

2018-06-09 16:09:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 7-нд БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай АНУ-ын  төрийн нарийн бичгийн байнгын орлогч Жон Салливантай уулзаж, Хятад, Америкийн  харилцаа, хамтын сонирхож буй асуудлаар санал бодлоо  солилцжээ. 

Цүй Тянькай: Солонгосын хойгийн нөхцөл байдал намжиж буй энэ үеэр  талууд хамтран ажиллаж, нэгэн зүг урагшлан, Солонгосын хойгийн асуудлыг улс  төрийн аргаар зохицуулах зэрэг асуудлаар харилцаа холбоо, зохицуулалтаа  бэхжүүлэх хэрэгтэй гэжээ. 

Тэрээр: Одоо Хятад, Америкийн харилцаа маш  чухал үедээ байгаа учраас хоёр тал харилцаа холбоо, хамтын ажиллагаа, харилцан  итгэлцлээ бэхжүүлж, зөрчлөө эв зүйтэй зохицуулан, үл ойлголцол, буруу ойлголтоос  урьдчилан сэргийлэх ёстой. Хоёр тал хоёр биенийхээ дипломат төлөөлөгчийн газрын  аюулгүй байдал, хууль ёсны эрхийг хамгаалах үүрэгтэй гэжээ.

  Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ