Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, хяналт тавина

2018-06-09 16:39:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Экологи, байгаль  орчны газар Бээжин, Тяньжинь, Хэбэй, түүний ойр орчмын бүс нутаг, Фэньвэйгийн  тал, Хөх мөрний гурвалжин хойг зэрэг бүс нутгийн агаарын чанарыг сайжруулахын  тулд 6-р сарын 11-нээс эхлэн хянан байцаах олон баг томилон "цэнгэг агаартай  байлгах” хөтөлбөрт нэг жилийн хугацаатай хяналт тавиулахаар болжээ. Энэ удаагийн  хяналт шалгалтад давхардсан тоогоор 18 мянган хүн оролцож байна. Энэ бол  Экологи, байгаль орчны газрын явуулсан хамгийн том цар хүрээтэй, хамгийн олон  хүн оролцуулсан үйл ажиллагаа юм. 

Албан ёсны тоо бүртгэлээс  үзвэл, гол гол бүсийн агаарын чанар  сайжирч байгаа боловч зарим бүс нутгийн  агаарын бохирдол ноцтой хэвээр байна. Бээжин, Тяньжинь, Хэбэй бол агаарын  бохирдлоор бүх Хятад даяар хамгийн ноцтой хэмжээнд хүрсэн бүс нутаг бөгөөд  Хэбэй, Шаньши, Тяньжинь, Хэнань, Шаньдүн зэрэг 5 мужийн агаарын чанарын үзүүлэлт  60 хувьд ч хүрэхгүй, ялангуяа Фэньвэйгийн талын агаарын бохирдол сүүлийн үед  улам хүндэрсэн байна.

Хариуцсан албаны хүний танилцуулснаар, энэ удаагийн хяналт  шалгалт 2018 оны 6-р сарын 11-нд эхэлж 2019 оны 4-р сарын 28-нд өндөрлөнө.  Экологи, байгаль орчны газар Бээжин, Тяньжинь, Хэбэй, түүний ойр орчмын бүсийн  "2+26" хотод хянан байцаах 200 орчим баг томилж, Шаньши мужийн Люйлян, Жиньжүн,  Шаанши мужийн Ши-Ань, Шянь-Ян зэрэг Фэньвэйгийн талын 11 хотод хяналт шалгалт  хийх бөгөөд баг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм  байна.     Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ