Хятад, Оросын найрамдал

2018-06-09 18:33:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Оросын найрамдал

Өнгөрсөн шөнө Тяньжинь хотноо Ши Жиньпин, Путин нар салах ёс хийсэн юм. Гэвч тэд өнөөдөр Чиндао хотод дахин уулзаж, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад хамтдаа оролцож байна. 6-р сарын 8-нд хоёр удирдагч мартагдашгүй сайхан цаг мөчийг хамтдаа өнгөрөөсөн билээ. Угтах ёслол, хэлэлцээ, одон гардуулах ёслолд оролцож, хурдны төмөр замаар аялан, хоккейн тэмцээн үзэж, Хятад, Оросын харилцааны онцгой дээд түвшний гэрч боллоо. 

Ши Жиньпин: Путин бол миний сэтгэлийг хамгийн сайн ойлгодог анд минь юм

АИХ-ын ордны Алтан танхимын гэрэл солонгорно. 8-ны өдөр Ши Жиньпин дарга БНХАУ-ын анхны “Найрамдлын одон”-г В.Путинд гардуулсан нь Хятадын төрөөс гадаадын хүнд олгодог хамгийн том хүндэтгэл билээ. Ши Жиньпин: Энэ бол ерөнхийлөгч В.Путинд үзүүлж буй Хятадын ард түмний эрхэм дээд хүндэтгэл, Хятад, Орос хоёр агуу үндэстний гүн зузаан найрамдлын бэлгэ тэмдэг юм хэмээн сэтгэл догдлон хэлсэн юм.

Өнгөрсөн жил Путин Оросын яруу алдрын дээд Гэгээн Андрейн одонг Ши Жиньпинд гардуулж өгсөн билээ. Тэр үед Путин: Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын олон чухал асуудал аяндаа зохицуулагдаж, маш их дэвшил гарч байгаа нь таны зориуд анхаарал тавьсантай салшгүй холбоотой. Энэ бол Орос, Хятадын харилцаанд оруулсан таны гарамгай хувь нэмрийн гэрч юм гэжээ.

Харин энэ удаад В.Путин БНХАУ-ын “Найрамдлын одон”-г авч, “Гэгээн Андрейн” одонтой адил эрхэм дээд хүндэтгэл хүлээсэн юм.

Хятад, Оросын дээд түвшний харилцааг үүсгэн байгуулагч, ахиулагчийн хувьд В.Путин Хятад улсад 19 удаа айлчилж, Хятадад хамгийн олон удаа ирсэн, Хятадын ард түмний “найз” болсон их гүрний төрийн тэргүүн юм. Ши Жиньпин дарга ч ерөнхийлөгч Путин бол миний сэтгэлийг хамгийн сайн ойлгодог анд минь юм гэж хэлжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр орны төрийн тэргүүн олон улсын тавцанд хамгийн олон удаа уулзсан байна. 2013 оноос хойш Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нар 23 удаа буюу дунджаар хоёр сард нэг удаа уулзсан юм.

Хятад, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт бүр хоёр орны харилцаанд удирдан дагуулах үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил, Хятад, Орос хоёр аль аль нь шинэ засгийн газраа эмхлэн байгуулсан билээ. Ши Жиньпин: Би ерөнхийлөгч Путинтэй хамт сайн хөршийн найрсаг харилцаа, стратегийн хамтын ажиллагаа, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалыг мөрдөж, Хятад, Оросын харилцааг улам гэрэлт ирээдүй өөд чиглүүлэхэд бэлэн байна гэжээ.

Хятад, Оросын найрамдал

Хурдны галт тэргээр Тяньжинь руу аялав.
В.Путин: Орос, Хятадын хамтын ажиллагаа урьд байгаагүй ихээр хөгжлөө.

Төрийн ёслолын дараа Ши Жиньпин, Путин нар хурдны галт тэргээр Тяньжинийг зорив. Хурдны галт тэргээр аялах замдаа хоёр удирдагч Хятад, Оросын төмөр зам, ачаа тээвэр зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцов.

30 минут гэдэг богино хугацаа ч хоёр удирдагчийн хурдны галт тэргээр хамтдаа аялж яваа зураг маш нандин юм. Оросын хэвлэлд: Ерөнхийлөгч В.Путин гадаадад хурдны галт тэргээр анх удаа аяллаа. Түүнд “Хятадын хурд” яагаад өндөр сэтгэгдэл төрүүлэв? Путин Хятадад айлчлахын өмнө: “Хоёр тал төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар хамтран ажиллах сайхан төлөвлөгөө бий. Энэ бол маш том, их ирээдүйтэй хамтын ажиллагааны чиглэл юм” хэмээн онцолсон гэжээ.

Олны анхаарлыг татсан Москва-Казаний төмөр замын төсөл буюу Ши Жиньпин, В.Путин нарын дэргэд үсэглэсэн төслийн бүтээн байгуулалтыг онцлон дурдах ёстой. Одоо судалгаа, зураг төсөв эцсийн шатандаа орж, барилгын ажлаа энэ онд багтаан эхлүүлнэ. Өнгөрсөн жил, Хятад, Оросын төмөр замын технологийг хамтран судлах төв байгуулсан юм. ОХУ 2030 оноос өмнө, нийт 120 мянган км урт, хурдны 50 төмөр зам байгуулахаар төлөвлөжээ. Ойрын ирээдүйд, хурдны төмөр замын хамтын ажиллагаа нь Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны бас нэгэн гайхамшиг болох нь дамжиггүй юм.

Сүүлийн жилүүдэд, Хятад, Оросын стратегийн шинжтэй олон том төслийн хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрлээ. Байгалийн хийн хоолой зэрэг эрчим хүчний төсөл урагштай хэрэгжиж, Хятад, Оросын зорчигч тээврийн алсын аяллын нисэх онгоцны төслийн судалгаа үйлдвэрлэл бодит үед шатандаа оров. 8-нд гарын үсэг зурсан баримт бичигт буй Хятад, Оросын цөмийн эрчим хүчний салбарын чухал төслүүд олны анхаарлыг татлаа. Цахим худалдааны салбарын хамтын ажиллагаа, сансар судлал, “Европ Азийн түншийн харилцаа”...

В.Путин: Эдгээр хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй, хосгүй дэвшил юм гэжээ.

Ажил хэрэгч хамтын ажиллагааны хувьд хоёр орны удирдагчдын хамгийн олон дурдсан асуудал бол: “Сүүлийн жилүүдэд, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, үр ашгийн уялдаа улам гүнзгийрэв.”

Ши Жиньпин: Энэ оны 1-4-р сард, хоёр орны худалдаа 31 тэрбум 200 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 27.3 хувиар нэмэгдлээ.

В.Путин: Хэрэв энэ өсөлтөө хадгалж чадвал оны эцсээс өмнө, 100 тэрбум ам.долларын худалдааны зорилтоо биелүүлнэ.

Хятад, Оросын найрамдал

Хоккейн хорхойтон Путин: Хоккей Орос, Хятадын найрамдлын шинэ гүүр болохыг хүсэж байна

Тяньжиний Спортын ордонд Хятад, Оросын хүүхэд залуучуудын хоккейн тэмцээн эхлэхийн өмнө талбайд Хятад, Оросын төрийн тэргүүн нар орж ирж, үзэгчдийг шуугиуллаа.

Хятад, Оросын найрамдал

7000 гаруй үзэгч Хятад, Оросын төрийн далбаа барьж, уухайлан хашхирч, бяцхан тамирчид жагсаалаар угтав. Ши Жиньпин, Путин нар тэдэнтэй гар барин мэндчилж, урам хайрлаж байлаа.

Ши Жиньпин өвлийн спорт сонирхдог тухайгаа Сочи хотноо хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Өвлийн спорт, ялангуяа хоккей бол хүнээс ур чадвар, хүч чадал, эр зориг, тэсвэр тэвчээрээс гадна багийн зохион байгуулалт шаарддаг, маш сайхан спорт юм гэжээ. Харин Путин 63 насны төрсөн өдрөөрөө мэргэжлийн хоккейчидтой тэмцээнд оролцож байсан түүхтэй.

Хятад, Оросын найрамдал

Мөн өдөр өвлийн спортод дуртай хоёр орны удирдагч тэрхүү тэмцээнийг эхлүүлснээр, талбайд Хятад, Оросын бяцхан тамирчид ур чадвараараа өрсөлдөв. Ши Жиньпин, Путин нар тоглолтыг шимтэн үзэж, алга ташин, урам хайрлаж байлаа. Ши Жиньпин Путинд хандан, Хятад, Оросын хүүхэд залуучуудын тэмцээн үзэгчдийг догдлуулж байна. Энэ тэмцээнээр дамжуулж хоёр орны хүүхэд залуус найзалж нөхөрлөх болно. Оросын талтай хамт хоёр орны хоккейн тэмцээн зэрэг спортын төслийн солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр орны хүүхэд залуус солилцоогоо эрчимжүүлж, Хятад, Оросын сайн хөршийн найрсаг харилцааг үеийн үед уламжлан хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хятад, Оросын найрамдал

Путин: Өнөөдөр хоёр орны хүүхэд залуус сайн тоглолоо. Хятадад хоккейн спорт түргэн хөгжиж байна. Хүүхэд залуусын өвлийн спортын нөхөрсөг тэмцээн хоёр орны найрамдлыг шинэ гүүр болохыг хүсэж байна гэжээ.

Хятад, Оросын найрамдал

2018 оны Оросын хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байна. Хөл бөмбөгийн хорхойтон Ши Жиньпин зохион байгуулагч ОХУ-ыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр тал спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ