Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейнтай уулзав

2018-06-09 19:48:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейнтай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд Чиндао хотод Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейнтай уулзжээ.

Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейнтай уулзав

Ши Жиньпин дарга Пакистан анх удаа албан ёсны гишүүний хувиар ШХАБ-ын дээд уулзалтад оролцож байгаад баяр хүргэж: сүүлийн жилүүдэд Хятад, Пакистаны харилцаа эрчтэй хөгжиж байна. Хятад, Пакистаны бүрэн итгэлцсэн стратегийн хамтын ажиллагаа нь Хятад, Пакистан хоёр улсын үнэт эрдэнээр зогсохгүй олон улсын харилцааны шинэ загварыг бий болгоход үлгэр жишээ болж байна. Хятадын тал хоёр орны харилцааг чухалчлан үзэж, Пакистаны талтай дээд хэмжээний харилцаа болон стратегийн хэлхээ холбоогоо гүнзгийрүүлж, олон салбар дахь найрсаг харилцаагаа чангатган, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалт болон “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд эрчим хүч болон зам харилцаа, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж, терроризмыг эсэргүүцэх, аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа дээшлүүлж, хоёр орны харилцаагаа улам хөгжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

 Мамнун Хуссейн: Хятад бол Пакистаны найдвартай анд, итгэлтэй түнш юм. Пакистаны тал нэг Хятадын бодлогыг баримталж, Хятадын үндсэн ашиг сонирхлыг тууштай дэмжих болно. Пакистаны тал Хятадын талтай дээд хэмжээний найрсаг харилцаагаа баримтлан, худалдаа, аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалтыг эрчимжүүлэн, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх уялдаа холбоогоо улам илүү нягт болгохыг хүсэж байна. Хятадын тал олон улсын үйл хэрэгт илүү их ач холбогдол үзүүлэхийг Пакистаны тал дэмжиж байна. Хятадын идэвхтэй оролцоо дэлхий нийтийн аюулгүй, тогтвортой байдалд ашигтай чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ