Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Модитай уулзлаа

2018-06-09 20:28:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Модитай уулзлаа

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд Чиндао хотод Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Модитай уулзав.

Ши Жиньпин: сарын өмнө би эрхэм ерөнхий сайдтай Үханьд болсон албан бус уулзалтаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр улс болон олон улсын хамтын нийгэмлэг энэ уулзалтыг үнэлэн, Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн идэвхтэй, эерэг уур амьсгалыг бүрдүүлж, дэмжиж байна. Хятадын тал Энэтхэгийн талтай хамтаар Уханий уулзалтаар шинэ гараа болгон улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлж, хоёр орны харилцааг эрчтэй, хурдан, тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна. Хоёр улс Уханьд болсон уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтоо бодитойгоор хэрэгжүүлэх ажил амжилттай явагдаж эхлэлээ. Хоёр тал үргэлжлэн хичээн чармайж, стратегийн ойлголцлоо гүнзгийрүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, нийгэм соёлын солилцоогоо нэмэгдүүлэн, олон улс болон бүс нутгийн үйл хэрэг дэх уялдаа, хамтын ажиллагаагаа ахиулах хэрэгтэй юм гэжээ.

Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Модитай уулзлаа

Ши Жиньпин: Энэтхэгийн тал анх удаа албан ёсны гишүүний хувиар ШХАБ-ын дээд уулзалтад оролцож байгаад баяр хүргэж байна. Хятадын тал Энэтхэгийн талтай хамтаар ШХАБ-г эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэв.


Их уншсан

холбоотой мэдээ