Ши Жиньпин Чиндаогийн уулзалтад оролцох гадаадын удирдагчдыг угтан авав

2018-06-10 08:41:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд Чиндао хотын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авалт хийж, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад оролцож буй гадаадын удирдагчдыг угтан авсан байна.

ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтад оролцох гишүүн, ажиглагч орны удирдагчид, мөн олон улсын байгууллагын албаны хүмүүс  19 цагийн үед хүрэлцэн ирэхэд Ши Жиньпин дарга тэдэнтэй "хөгжиж дэвшсэн цаг үе" уран зургийн өмнө зураг авахуулжээ.

Хүлээн авалтын танхимд өнгөт дэнлүү гэрэлтэж, дүүрэн зочинтой байлаа. Ши Жиньпин дарга хүндэт зочдын хамт хүлээн авалтын танхимд орж ирэв. Тэрээр үг хэлж, олон орны удирдагч, олон улсын байгууллагын албаны хүмүүсийг Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс халуун дотноор угтаж буйгаа илэрхийлжээ. 

Ши Жиньпин: Шаньдүн муж бол Күнзийн төрсөн нутаг, Күнзийн сургаал үүсэж хөгжсөн газар юм. Күнзын сургаалын "хамтран ажиллах” ухагдахууныг хүндэлдэг нь “Шанхайн үзэл баримтлал”-тай олон талаар холбоотой. "Шанхайн үзэл баримтлал"-ын удирдлагаар ШХАБ аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, механизм бий болгох талаар түүхэн алхам хийсэн юм. Одоо ШХАБ бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, хамтын хөгжлийг дэмжих, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох чухал хүчин боллоо гэжээ.

Тэрээр: Чиндао бол дарвуулт онгоцны хот юм. Олон усан онгоц эндээс хөдөлж хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр аялдаг. Маргааш энд ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараах анхны дээд уулзалтаа хийж, тус байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг гаргах гэж байна. Чиндаогийн дээд уулзалтаар шинэ гараа болгож, "Шанхайн үзэл баримтлал"-ыг хөгжүүлэн, ШХАБ-ын хөгжлийн шинэ замналыг хамтдаа эхлүүлэх болтугай хэмээн цохон тэмдэглэжээ.

Хүлээн авалт нөхөрсөг уур амьсгал дунд өрнөж, Ши Жиньпин дарга болон олон орны удирдагч халуун дотноор ярилцан, тус бүс нутгийн олон орны хөгжил дэвшил, ард олонд аз жаргалыг ерөөж, ШХАБ-ын ирээдүй улам сайхан болох, Чиндаогийн дээд уулзалт амжилттай болохыг хүсэн ерөөжээ.

Хүлээн авалтын дараа Ши Жиньпин хүндэт зочдын хамт танхимын гадна талын тавцан дээр гарч "Анд нөхөд минь алсаас хүрэлцэн ирлээ" сэдэвт галын наадмыг үзэж сонирхсон байна. 

Их уншсан

холбоотой мэдээ