Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын IV уулзалт болов

2018-06-10 09:18:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад,  Орос, Монголын төрийн тэргүүн нарын VI уулзалт  болов

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд Чиндао хотноо, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын  ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга нар Хятад Орос Монголын  тэргүүн нарын IV уулзалтаа хийлээ. Уулзалтыг Ши Жиньпин  даргалжээ. Гурван орны төрийн тэргүүн нар гурван талын хамтын ажиллагааны ахиц,  үр дүнг бүх талаар дүгнэж, дараагийн шатны ажлын тэргүүлэх үүрэг, чиглэлийг  хамтдаа төлөвлөв.

Ши Жиньпин: Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын  анхны уулзалтаас хойш 3 жил гаруйн хугацаанд, гурван тал "Нэг бүс нэг зам"-ын  бүтээн байгуулалтын хүрээнд Оросын хөгжлийн стратеги, ялангуяа Европ, Азийг  сундалсан их замын бүтээн байгуулалт, Монголын "Хөгжлийн зам" санаачилгыг энэ  гол шугам дээр харилцан холбож, хөрш орны газар зүйн давуу талаа ашиглан, хамтын  ажиллагаагаа харилцан гүнзгийрүүлж, үе шатны шинжтэй үр дүнд хүрлээ. Хаяа  нийлсэн Хятад, Орос, Монгол гурван улс харилцан стратегийн түнш учраас хамтын  ажиллагаа өрнүүлэх газар зүйн давуу тал, таатай үндэс суурьтай юм. Эдийн засгийн  даяаршил, бүс нутгийн интегралчлал гүнзгийрч буй өнөө үед гурван тал хамтран  харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх, хөгжлөө нэгтгэх үр өгөөжтэй замыг сонгон,  хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой гэжээ.  

Тэрээр: Дараагийн шатанд, Хятад, Орос, Монгол гурван  тал улс төрийн итгэлцэл, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан  дэмжлэгээ эрчимжүүлэн, харилцан бие биеийн гол ашиг сонирхлыг хүндэтгэж, бие  биенийхээ анхаарч буй чухал асуудлыг харгалзан, олон улсын болон бүс нутгийн үйл  хэрэгт зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс төрийн талаар гурван  талын хамтын ажиллагааны гол чиг хандлагыг барих ёстой. Хамтын ажиллагааны гол  гол төслийг ахиулах замаар бүх талын хамтын ажиллагааг дайчилж, "Хятад, Орос,  Монгол гурван орны эдийн засгийн хонгилын хөтөлбөр"-ийн хүрээнд, эдийн  засгийн хонгилын бүтээн байгуулалтыг дорвитой ахиулж, дэд бүтцээр холбогдох  зэрэг салбарын хамтын ажиллагааг  судлан, гурван орны хил залгаа нутгийн завсрын  бүсийн хамтын ажиллагааг ахиулна. ШХАБ-ын хүрээн дэх зохицуулалт, хамтын  ажиллагаагаа өргөтгөн, Монголын тал болон ШХАБ-ын харилцааны түвшинг дээшлүүлж,  ШХАБ-ын хамтын ажиллагаанд Монголын тал гүнзгий оролцохыг сайшаана  гэжээ.

В.Путин: Орос, Хятад, Монгол гурван орны хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэх нь маш чухал юм. Орос, Хятад, Монгол гурван орны хамтын  ажиллагаа тогтвортой ахиж буйд баяртай байна. Гурван талын зам тээвэр, дэд  бүтэц, гааль, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдаа, ард  иргэдийн харилцаанд тус дөхөм үзүүлэхийг ОХУ дэмжинэ. Гурван орон нийгэм, соёлын  харилцаа холбоогоо улам эрчимжүүлэх ёстой гэжээ.

Х.Баттулга: Хятад, Орос мөнхийн хоёр хөрштэйгээ найрсаг  хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэх нь Монгол улсын тэргүүлэх бодлого юм.  Монголын тал Хятад, Оростой хамтдаа хичээн зүтгэж, гурван талын хамтын  ажиллагааны нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн  бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч зөөвөрлөх хамтын ажиллагаагаа даруй  эхлүүлэхийг хүсэж байна гэжээ.



 

Их уншсан

холбоотой мэдээ