Чиндаогийн үдэш

2018-06-10 09:32:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чиндаогийн үдэш

6-р сарын 9-нд, ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын   "Холын зочид" хэмээх салютын урлагийн үзүүлбэр тоглолт болж, Чиндаогийн үдшийн   тэнгэрийг гэрлэн цэцгээр чимлээ.

Чиндаогийн үдэш

Урлагийн тоглолтын ерөнхий найруулагчаар   Жан Имао ажиллаж, тэнгэрээр дэлгэц, далайгаар тайз, хотоор үзэмж болгожээ.   Тоглолтын тайзыг тэнгис дээр зассан нь маш өвөрмөц шийдэл болсон   байна.

Чиндаогийн үдэш

Тоглолт Тэнгэрийн хаяаны тунгалаг сар, Нутаг усны уянгын дуу, Улс   орны амар амгалан, Ирээдүйгээ цогцлооё, Хувь заяаны хамтын цогц хэмээх таван   хэсэгтэй бөгөөд Чиндаогийн өнгө үзэмж, Шаньдүн нутгийн, зан заншил, Хятадын түүх   соёлыг гайхамшигтай сайхнаар танилцуулжээ. 

Чиндаогийн үдэш

Шөнийн Чиндао хот хол ойроос   хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо хосгүй гоо үзэмжээрээ угтан   авлаа.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ