ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт нээгдэв

Уртнасан 2018-06-10 09:52:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 6-р сарын 10-нд Хятадын Шаньдүн мужийн  Чиндао хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал нээгдэв. Зохион байгуулагч орны дарга Ши Жиньпин хурлыг даргалж, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан, Энэтхэг, Пакистан зэрэг бусад 7 гишүүн орны удирдагчид хуралд оролцлоо.

Хурлын хөтөлбөрийн дагуу, ШХАБ-ын гишүүн 8 орны  удирдагчид эхлээд хэлэлцээ хийж, дараа нь ажиглагч орнуудын төрийн тэргүүн, олон  улсын байгууллагын албан тушаалтнуудтай өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулах  юм.

Чиндаогийн дээд хэмжээний уулзалт бол ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараа хийж буй дээд хэмжээний анхны чуулга уулзалт юм. Талууд ШХАБ-ын хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, шинэ нөхцөл дэх олон салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн  чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Гишүүн орны удирдагчид "Чиндаогийн тунхаг"-т гарын үсэг зурж нийтлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичгийг батлан зөвшөөрөх юм.

Их уншсан

холбоотой мэдээ