Ши Жиньпин ШХАБ-ын Чиндаогийн уулзалтын хэлэлцээг даргалав

2018-06-10 16:13:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин  ШХАБ-ын Чиндаогийн уулзалтын хэлэлцээг даргалав

  

Синьхуа агентлагийн мэдээ:10-нд Чиндао хотын Олон  улсын хурлын төвд, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн XVIII хурал  болж, тус хурлыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргаллаа. Энэтхэгийн ерөнхий сайд  Н.Моди, Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч С.Жеенбеков,  Пакистаны ерөнхийлөгч М.Хуссайн, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Тажикстаны  ерөнхийлөгч Е.Рахмонов, Узбекстаны ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар хуралд оролцов.  Гишүүн орнуудын удирдагчид ШХАБ-ын хөгжил, олон улс, бүс нутгийн чухал  асуудлуудаар санал солилцсон байна.

Ши Жиньпин: ШХАБ-ын  хөгжлийн талаар 4 зүйлт санал дэвшүүлэв.

Нэгд, "Шанхайн үзэл  баримтлал"-ын дагуу эв санаа нэгтэй хамтын ажиллагаагаа  эрчимжүүлнэ.

Хоёрт, аюулгүйн хамтын  ажиллагаагаа ахиулж, хүчээ нэгтгэн өрсөлдөөн сорилтыг даван  туулна.

Гуравт, ажил хэрэгч хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулна.  

Дөрөвт, нэр нөлөөгөө  өргөтгөн, олон улсын үүрэг хариуцлагаа  биелүүлнэ.

Дарга орны хувьд өнгөрсөн нэг жилийн  хугацаанд гишүүн орнуудын хамтын ажиллагаа, тус байгууллагын хөгжилд БНХАУ-ын оруулсан хувь нэмрийг олон орны удирдагчид өндрөөр  үнэлж, ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараах энэхүү анхны дээд уулзалт түүхэн бодит  чухал ач холбогдолтой болсон гэдэгт санал нэгдсэн байна.  

Хурлаар, 2019 оны ШХАБ-ын  дээд уулзалтыг Киргиз улсад хийхээр шийдвэрлэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ