Ши Жиньпиний хэлсэн үгийг өндрөөр үнэлж байна

2018-06-10 16:29:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд БНХАУ-ын дарга Ши  Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII дээд  уулзалтад хэлсэн үгийг гадаадад буй Хятадын харьяат, Хятадын цагаачид өндрөөр  үнэлж, "Шанхайн үзэл баримтлал"-ын удирдлагаар Хятад болон ШХАБ-ын гишүүн  орнуудын эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын салбар дахь солилцоо, хамтын  ажиллагаанд идэвхтэй оролцоно гэжээ. 

Соёлын үйлдвэрлэлийн хөгжил  солилцооны Жунта төвийг үүсгэн байгуулагч Хань Дунчи манай сурвалжлагчид өгсөн  ярилцлагадаа: ШХАБ-ын банкны нэгдсэн загварын хүрээнд Хятад улс 30 тэрбум  юанийн өртөг бүхий тусгай зээл олгох тухай Ши Жиньпин дарга зарласанд их баяртай  байна. Энэ боломжийг ашиглаж, Хятад, Казахстаны аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг,  худалдааны хамтын ажиллагааны гүүр болно гэжээ. 
 
Казахстаны Алма-Ата  хотын Олон улсын казах, хятад хэлний дээд сургуулийн Хятад хэлний сургалт, олон  улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал: Гишүүн орнууд хамтран  ажиллаж, харилцан ашиг хүртэхийг эрчимжүүлнэ гэж Ши Жиньпин дарга онцолсон.  Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх нь Хятад болон  ШХАБ-ын гишүүн орнуудын олон  салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна  гэжээ. 

Тэрээр, Казахстаны улам олон хүүхэд, залуус Хятад улсад  суралцан, Хятадын соёлтой танилцаж, сурсан эрдмээ ашиглан, улс орныхоо бүтээн  байгуулалтад хувь нэмэр оруулахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ